Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB7975 - Ковид 19 xалдварын түвшин |
Нэгэн Корнистан гэх улсад шинэ коронавирус буюу COVID-19 хурдацтай тархаж эхэлжээ.
Вирологийн тархалтын хурдацыг судалдаг эрдэмтийн сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд 6 хоног тутамд
энэхүү вирус туссан хүний тоо 2 дахин өсдөг аж. Гэхдээ энэ нь засгийн газар, ард иргэд ямарваа нэгэн арга
хэмжээ авалгүй, үл тоосон зэрэгээс үүдэн ингэж хурдацтай тархдаг. Энэ вирусын тархалтын эсрэг арга хэмжээг
6*к дахь өдрөөс эхлэн авсанаар 6 хоног тутам m-ээр тархалт буурч (2-m), (2-2m) гэх мэтээр тархалтын хурд буурна.
Тэгвэл вирусын халдвар авсан N тооны хүмүүс анх байсан бол O өдрийн дараа Корнистан улсад нийт хэдэн хүн
халдвартай болохыг барагцаагаар тооцоолох код бичих даалгаврыг танд өгөв.
Энэ тархацыг тооцоолохдоо дараахь аргаар тооцоолно.
Жишээ нь
Tанд N = 3000 халдвартай хүн, O = 12 өдөр, k = 1, m = 0.2 өгөгдөжээ.
Эхний 6 хоногийн дараа халдвартай хүний тоо 2N = 6000 болж өснө.
Энэ 6 дахь хоногоос буюу k = 1 үеэс эхлэн засгийн газар, ард иргэд тархалтыг бууруулах m арга хэмжээг аван 12 дахь
хоног дээр 6 дахь хоногтой харьцуулахад (2-m) = 1.8 дахин үржигдэж 1.8(6000) = 10800 болж өснө.
18 дахь хоног дээр (2-0.2*2)10800 = 17280 гэх мэт өснө.
1. Энэ тархалт нь 6 хоног тутам өсөхдөө шугаман байдлаар өснө гэж үзнэ.
2. Хэрэв тархалтын хурд 6 хоног тутам m-ээр буурсаар <=1 болвол тархалт зогссон гэж үзэх бөгөөд энэ өдрөөс хойш
вирусын халдвартай хүний тоо тогтмол болно.
Оролт
Эхний мөрөнд N O k m тоонууд зайгаар тусгаарлан өгөгдөнө.
0 <= N хүний тоо <= 10,000,000
0 <= O өдрийн дараа <= 60
0 <= 6*к хоногийн дараа авсан арга хэмжээ <= O
0 <= m тархалт бууралтын коэффициент <= 0.5
Гаралт
O өдрийн дараа нийт хэдэн хүн халдвар авсаныг илэрхийлэх бүхэл тоо.
Хэрэв хариу бутархай гарвал бүхэл хэсгийг нь хэвлэ.
Жишээ
Oролт 1
3000 3 0 0
Гаралт 1
4500
Оролт 2
3000 12 1 0.2
Гаралт
10800
Оролт 3
3000 18 1 0.2
Гаралт 3
17280
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2020-04-02 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 ASM64 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE |
Эх сурвалж: | Нест ахлах сургууль, Nest Hackateen2020 round#1 |
hide comments
2024-01-23 04:04:46
gg ez |
|
2023-09-14 16:09:47
Хариуг нь бүхэл тоо руу хөрвүүлэх юм байна шүү. |
|
2020-11-10 10:19:13
ez ymaa |
|
2020-04-06 16:16:23
14-р тест алдаатай байна |