Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB7971 - Гагнасан гинжийг таслаад өгөөч! |
Далайн дээрэмчид эзэлж авсан онгоцноосоо нэг урт гинж олжээ. Гинжинд тэнцүү тооны алт болон мөнгөн шигтгээ шигтгэсэн байв.
Гэтэл хөлгийн ахмад, ахлах хоёр хэн нь хэдий тооны алт, мөнгөн шигтгээтэй гинж авахаа шийдэж чадалгүй муудалцаж нэгэнийхээ
аминд хүрэх дээрээ тулав. Тэдэнд тусалж цус асгаруулалгүйгээр маргааныг шийдвэрлэнэ үү.
Хөлгийн ахмад болон ахлах хоёрт ижил тооны алт, мөнгөн шигтгээ ноогдохоор хуваах хэрэгтэй бөгөөд тэд маш залхуу тул хамгийн
цөөн тооны таслалт хийхийг хүсэж байна.
Тэдэнд тусална уу.
Оролт
Эхний мөрөнд гинжинд байгаа нийт шигтгээний тоо N <= 10^5 өгөгдөнө.
( N=4K хэлбэртэй. Өөрөөр хэлбэл яг 2*K алтан шигтгээ, 2*K мөнгөн шигтгээтэй)
Дараагийн мөрөнд гинжний шигтгээнүүд өгөгдөх ба алтан шигтгээг 1, мөнгөн шигтгээг 0 гэж тэмдэглэсэн.
Гаралт
Эхний мөрөнд хамгийн цөөн таслалтын тоог хэвлэнэ.
Дараа нь таслалт бүрийг нэг нэг мөрөнд хэд хэд дүгээр шигтгээний дундуур таслах ёстойг хэвлэнэ.
Таслалтуудыг хамгийн зүүн талаас нь эхлэх буюу хамгийн бага дугаартай шигтгээнээс эхлэх болно.
Жишээ
Оролт
8
1 0 1 0 1 0 1 0
Жишээ
Гаралт
1
4 5
Тайлбар
4 алтан, 4 мөнгөн шигтгээг 1 үйлдлээр хуваах боломж олон байгаа боловч хамгийн зүүн талаас нь эхлэх
ёстой учир хариу 4 болон 5-аар гинжний дундуур тасална.
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2020-04-02 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 ASM64 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE |
Эх сурвалж: | Нест ахлах сургууль, Nest Hackateen2020 round#1 |