Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB7935 - Үүлдэр оноолт |
Фермер Жонд Holsteins, Jerseys,болон Guernseys гэсэн гурван үүлдрийн N (2 <= N <= 15) ширхэг үнээ байгаа.
Харамсалтай нь Фермер Жон үнээнүүдийхээ ямар ямар үүлдрийнх гэдгийг мартсан. Гэсэн ч түүнд K (1 <= K <= 50) ширхэг үнээнүүдийн хамаарлыг агуулах жагсаалт байгаа. Жишээ нь 1 болон 2-р үнээнүүд ижил үүлдэр, эсвэл 1 болон 5-р үнээнүүд өөр үүлдрийнх гэх мэт.
Танд Фермер Жоны жагсаалт байгаа бол түүнд боломжит бүх үүлдэр оноолтын тоог олоход нь тусална уу.
Input
Эхний мөр: Зайгаар тусгаарлагдсан N болон K бүхэл тоонууд.
Хоёроос (1 + K)-р мөр: Мөр болгон хоёр үнээний дугаар болох x болон y бүхэл тоонууд (1 <= x,y <= N, x != y) агуулна. Хэрэв "S x y" гэсэн бол x болон y дугаар үнээнүүд ижил үүлдрийнх харин "D x y" бол өөр үүлдрийнх гэсэн үг.
Output
Эхний мөр: Бодлогын хариу болох ганц бүхэл тоо.
Example
Input:
4 2
S 1 2
D 1 3
Output:
18
Тайлбар:
Эхний гурван үнээний хувьд HHG, HHJ, GGH, GGJ, JJH, JJG гэсэн 6 ялгаатай үүлдрүүдтэй байж болно. Харин 4 дэх үнээ H , J , G гурвын аль нь ч байж болох тул 6 * 3 = 18.
Орчуулсан : УБ 1-р сургууль Б.Мөнх-Оргил
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2013-12-23 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE |
Эх сурвалж: | USACO 2013 March Contest, Bronze |