Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB7928 - Хашаа будах |
Фермер Жон урт хашааг будах гайхалтай арга боловсруулсан. Тэр өөрийн дуртай үнээ Bessie-дээ будагны багс болон хэрхэн будах зааварчилгааг өгөөд өөрөө аяга хүйтэн ус уухаар явжээ. Bessie хашааны дагуу будаж явахдаа хажуугаар нь явж өнгөрсөн хашааны хэсгийг заавал буддаг (будсан байсан ч давхарлаж будна).
Bessie хэвтээ тэнхлэгийн дагуу будах бөгөөд 0 координатаас эхлэж N (1 <= N <= 100,000) удаа будах зааварчилгааг авсан. Жишээ нь “10 L” гэсэн заавар өгвөл Bessie зүүн тийш 10 нэгж хөдөлнө, хэрэв “15 R” гэсэн заавар өгвөл баруун тийш 15 нэгж хөдөлнө. Фермер Жон хашааны аль хэсгүүдийг дор хаяж хоёр удаа будсан гэдгийг мэдэхийг хүсчээ.Bessie нэг удаагийн үйлдэлдээ 1,000,000,000 нэгжээс хэтрэхгүй хэмжээгээр хөдөлнө.
Input
Эхний мөр: Бүхэл тоо N.
Хоёроос (1 + N) дахь мөр: Мөр болгонд Bessie-гийн үйлдлийн дарааллууд өгөгдөнө.
Output
Эхний мөр: Дор хаяж 2 удаа будагдсан нийт хэмжээ.
Example
Input:
6
2 R
6 L
1 R
8 L
1 R
2 R
Output:
6
Тайлбар:
6 нэгж хэсэгт дор хаяж 2 удаа будагдсан. [-11,-8], [-4,-3], болон [0,2].
Орчуулсан : УБ 1-р сургууль Б.Мөнх-Оргил
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2013-12-20 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE |
Эх сурвалж: | USACO 2013 January Contest, Bronze |
hide comments