Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB7920 - Unlocking Blocks |
Үхэрнүүд оньс тайлах маш их дуртай! Бэссигийн төрсөн өдрөөр Фермер Жон түүнд сонирхолтой оньс бэлэглэхээр
шийджээ. Оньс нь 1x1 хэмжээтэй квадратуудыг наасан гурван бүхэл дүрсээс бүтнэ. Энэ гурван дүрс нь “холбогдсон”
байх бөгөөд аль нэг дүрсийг баруун, зүүн, дээш, доош зүгүүд рүү хөдөлгөж болно.
Дүрсүүдийг олон дахин хөдөлгөж хооронд холбогдоогүй буюу хөрш талгүй болгох нь таны зорилго юм.
Та гурван дүрсийн байрлалыг мэдэж байгаа бол оньсыг тайлж болох үгүйг олно уу.
[Жич: Дурын байдлаар хариу гаргадаг програмуудыг тооцохгүй бөгөөд, оноо өгөхгүй]
ОРОЛТ
Эхний мөрөнд дүрс бүрийн хэдэн квадратуудаас бүтэхийг илэрхийлсэн N1,N2,N3 бүхэл тоонууд өгөгдөнө.
Дараагийн N1 мөрөнд эхний дүрсийн квадратын координат болох (x,y) бүхэл тоонууд мөр тус бүрт өгөгдөнө. ( 0 ≤ x, y ≤ 9 )
Дараагийн N2 мөрөнд хоёр дахь дүрсийн квадратын координат болох (x,y) бүхэл тоонууд мөр тус бүрт өгөгдөнө. ( 0 ≤ x, y ≤ 9 )
Дараагийн N3 мөрөнд гурав дахь дүрсийн квадратын координат болох (x,y) бүхэл тоонууд мөр тус бүрт өгөгдөнө. ( 0 ≤ x, y ≤ 9 )
ЖИШЭЭ ОРОЛТ
12 3 5
0 0
1 0
2 0
3 0
3 1
0 1
0 2
0 3
0 4
1 4
2 4
3 4
2 1
2 2
1 2
2 3
3 3
4 3
4 4
4 2
ОРОЛТЫН ТАЙЛБАР
Эхний дүрс 12 нүднээс, 2 дахь дүрс 3 нүднээс, 3 дахь дүрс 5 нүднээс тогтоно. (x,y ) координат нь зүүн доороос тоолно.
ГАРАЛТ
Хэрэв оньсыг тайлах боломжтой бол 1 үгүй бол 0 гэж хэвлэнэ.
ЖИШЭЭ ГАРАЛТ
1
[Brian Dean, 2012]
Орчуулсан : УБ 1-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Мөнх-Оргил
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2013-12-19 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE |
Эх сурвалж: | USACO 2012 US Open, Bronze Division |