Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB7919 - Арлууд |
Бороо орох болгонд Фермер Жоны талбай үерт автдаг. Гэсэн хэдий ч, талбай төгс хэлбэртэй биш болохоор жигд бус хэлбэрээр усанд живээд,
усаар тусгаарлагдсан арлуудад хуваагддаг. ФЖ-ы талбай нь N ( 1 ≤ N ≤ 10^5 ) урттай 1 хэмжээст дүрсээр илэрхийлэгддэг.
i-р хэсгийн өндрийг H(i) гээд талбайн 2 талд хязгааргүй өндөртэй хашаагаар хүрээлсэн гэж үзэж болно.
Бороо орох бүрт, хамгийн намхан хэсгээс эхэлж живээд, тус тусдаа хэдэн “арал” үүсгэдэг.
Усны түвшин газрын түвшинтэй тэнцсэн л бол тэр хэсгийг живсэн гэж үзнэ.
Дээр үзүүлсэн жишээнд: зүүн гар талд, 2.5 нэгж устай үед 4 арал ( энэ жишээнд хамгийн олон арал ) үүсгэсэн байна. Цаашлаад, бороо орсоор
7 нэгж устай болоход зөвхөн 2 арал үлдсэнийг харж байна.
Хэрэв та ФЖ-ы талбайн өндрүүдийг мэдэж байгаа бол үерийн үеэр хамгийн ихдээ хэдэн арал үүсэхийг тооцоолно уу.
ОРОЛТ
Эхний мөрөнд талбайн хэсгийн тоо N ( 1 ≤ N ≤ 10^5 ) бүхэл тоо.
Дараагийн N мөр тус бүрт i-р хэсгийн өндөр H(i) ( 1 ≤ H(i) ≤ 10^9 ) бүхэл тоо өгөгдөнө.
ЖИШЭЭ ОРОЛТ
8
3
5
2
3
1
4
2
3
ГАРАЛТ
Үерийн үеэр үүсч болох хамгийн олон арлын тоог нэг мөрөнд хэвлэж гаргана уу.
ЖИШЭЭ ГАРАЛТ
4
[Brian Dean, 2012]
Орчуулсан : УБ 1-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Мөнх-Оргил
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2013-12-19 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE |
Эх сурвалж: | USACO 2012 US Open, Bronze Division |