Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB7916 - Алдаатай удирдлага |
Фермер Жон програмчилж болдог шинэ трактор худалдаж авчээ. Уг трактороо хөдөлгөхийн тулд тэр
N ( 1 ≤ N ≤ 10^5 ) урттай зөвхөн “F”, “R”, “L” буюу чигээрээ, баруун, зүүн гэсэн 3 төрлийн өгөгдлөөр ажиллана.
“F” нь чигээрээ 1 нэгж явах бол “R” нь баруун тийш “L” нь зүүн тийш 90 градус эргэнэ.
Тракторын анхны байрлал нь координатын эх ( 0, 0 ) цэг дээр хойд зүг рүү харж эхэлнэ.
Фермер Жон трактороо програмчилж байхдаа тэмдэгт мөрөнд яг 1 ширхэг тэмдэгт алдсан гэдгээ мэджээ.
Жишээ нь тэр “R” тэмдгийг алдаад “F” эсвэл “L” гэж бичсэн байж магадгүй юм. Тэр яг аль тэмдгээ алдсанаа
санахгүй байгаа болохоор түүний яг зөв байрлал хэдэн ялгаатай газар төгсөж болох вэ?
( Замынхаа төгсгөлд аль зүг рүү харж дуусах нь ялгаатай гэж тооцохгүй. )
ОРОЛТ
Нэг мөрөнд Фермер Жонын бичсэн тэмдэгт мөр.
ЖИШЭЭ ОРОЛТ
FF
ГАРАЛТ
Нэг мөрөнд тракторын очиж болох ялгаатай байрлалуудын тоо.
ЖИШЭЭ ГАРАЛТ
3
ТАЙЛБАР
Тэр 4 өөр үг бичсэн байж болно: “FL”, “FR”, “LF”, “RF”. Эдгээр нь харгалзан (0,1), (0,1), (-1,0), (1,0)
гэсэн цэгүүд дээр буюу 3 ялгаатай байрлалд очиж болно.
Орчуулсан : УБ 1-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Мөнх-Оргил
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2013-12-19 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE |
Эх сурвалж: | USACO 2012 March Contest, Bronze Division |