Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB7914 - 17 дахин |
Фермер Жон програмууд их үнэтэй гэдгийг мэдээд, тэр орон нутгийн аж үйлдвэрүүдэд зориулж програм бичдэг жижиг бизнес эхлүүлжээ.
Фермер Жоны анхны програмын ажил түүнд их энгийн санагджээ. Бараг л энгийн. Түүний үйлчлүүлэгч N тоо өгөгдөхөд уг тоог 17-д үржүүлж хэвлэх програм бичүүлэхийг хүсжээ. Фермер Жон энэ энгийн програмыг бичиж дууссан байхад үйлчлүүлэгч түүн рүү залгаж сандарсан байдалтай хэлэхдээ оролт гаралтын тоонууд тус бүрдээ хоёртын тоололд байх бөгөөд тоонууд хэтэрхий том тоо байж болно гэж хэлэв.
Фермер Жонд энэ ажлыг нь дуусгахад нь туслана уу. Оролтын N тоо хоёртын тооллын 1000-аас хэтрэхгүй оронтой тоо өгөгдөхөд уг тоог 17-д үржүүлсэн хоёртын тооллын тоог хэвлэнэ үү.
Input
Эхний мөр: Хоёртын тооллын N (1000-аас хэтрэхгүй орогтой) тоо.
Output
Эхний мөр: Хоёртын тооллын N * 17 тоо.
Example
Input:
10110111
Output:
110000100111
Тайлбар:
10110111 тоо нь 10-тын тоололд 183-тай тэнцэнэ. 183 х 17 = 3111 бөгөөд энэ нь 2-тын тоололд 110000100111 гэсэн утга авна.
Орчуулсан : УБ 1-р сургууль Б.Мөнх-Оргил
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2013-12-19 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE |
Эх сурвалж: | USACO 2012 March Contest, Bronze Division |
hide comments