Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB7894 - Бэрсний нүүдэл II |
N*N хөлөг дээр орших бэрс дараах нөхцөлийн дагуу хэдэн нүүдэл хийх боломжтойг олоорой.
Хөлгийн мөр болон багана 1-ээс N хүртэл дугаарлагдсан байна. Мөр нь доороос дээш, багана нь зүүнээс баруун тийш өсөхөөр дугаарлагдсан.
Бэрс r мөр c баганад байгаа ба k ширхэг дайрч болохгүй нүд байгаа ба тэрхүү нүдийг r’ мөр, c’ баганаар тэмдэглэдэг бол нүүдлийн тоог олоорой.
Жишээлбэл
N=8 r=4 c=4 k=1 r’=3 c’=5
8 * 8 шатрын хөлөгт бэрс 4, 4 нүдэнд байгаа.
k=1 тул шатрын хөлөгт 1 саад бий. Тэр нь 3, 5 нүдэнд байгаа.
Бэрс 24 янзын нүүдэл хийж чадна.
Оролт
Эхний мөрөнд N , k тоонууд зайгаар тусгаарлагдан өгөгдөнө.
1 <= N <= 10^5, 0 <= k <= 10^5.
Дараагийн мөрөнд бэрсийн байрыг илэрхийлэх r, c тоонууд өгөгдөнө.
Дараагийн k мөр бүрт r’ c’ тоонууд өгөгдөнө.
Гаралт
Бэрсийн хийж болох нүүдлийн тоо
Жишээ
Оролт 1
4 0
4 4
Гаралт 1
9
Оролт 2
5 3
4 3
5 5
4 2
2 3
Гаралт 2
10
Орчуулсан : Дархан-Уул аймгийн Монгол-Оюу сургуулийн 11.1 ангийн сурагч Э.Цэлмэг
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2020-03-09 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 ASM64 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE |
Эх сурвалж: | https://www.hackerrank.com/challenges/queens-attack-2/problem |