Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

RGB7790 - Аз тоолох

Рон, Хэрмойниа хоёр Нууц ойд хорны жоруудыг хайж яваад төөрчээ.

Ойн гарцууд хаагдсан учраас тэд шидэт хаалгыг олж түүгээр дамжин шууд Хогварц руу шилжин очно.

Ойг n x m нүднүүдтэй талбар гэж үзээд нүд бүр хоосон буюу .  эсвэл модтой буюу X байна.

Рон, Хэрмойниа хоёр хамтдаа нэг нүдэнд зогсож багтах ба тэд хамтдаа зүүн, баруун, дээш, доош алхаж чадна.

Гэхдээ зөвхөн хоосон нүдэн дээр л зогсож чадах ба модтой нүдэн дээр зогсож чадахгүй.

Тэдний анх зогсож байсан нүдийг М–ээр тэмдэглэсэн.

Шидэт хаалгатай нүдийг *-ээр тэмдэглэсэн. Зүүн дээд буланг 0,0-оор тэмдэглэсэн.

.X.X......X

.X*.X.XXX.X

.XX.X.XM...

......XXXX.

Дээрх жишээнд

Рон болон Хэрмойниа хоёр (2, 7) нүдэнд анх зогсож байсан ба шидэт хаалга (1, 2) нүдэнд баярлаж байгаа.

Хэрмойниа зам зааж явсан бөгөөд зам салах бүрт тэр ид шидэт дохиураа ашиглан зөв чиглэлийг олж байжээ.

Рон Хэрмойниаг яг k удаа дохиураа ашиглана гэж таамаглажээ. Роны зөв байсан эсэхийг ол.

Доор тэдний явсан замыг 0 ба 1-ээр дүрсэлсэн ба 1 байгаа газар бүрт Хэрмойниа шидэт дохиураа ашигласан.

.X.X.10000X

.X*0X0XXX0X

.XX0X0XM01.

...100XXXX.

Тэмдэглэл

 Ид шидэт хаалга руу очих зөвхөн ганцхан боломжит зам байгаа гэдэг нь батлагдсан.

Функцийн тайлбар

CountLuck гэдэг функцийг бичнэ үү. Хэрвээ Роны зөв бол “Impressed” буруу бол “Oops!” гэж хэвлэнэ үү.

CountLuck доорх өгөгдлийг хүлээн авна.

matrix: string-үүдийн дараалал өгөгдөнө. String тус бүр ойн нэг мөрийг илтгэнэ.

k: Роны тааж хэлсэн тоо

Оролтын бүтэц

Эхний мөрөнд тестийн тоо t өгөгдөнө.

Тест тус бүрийн:

Эхний мөрөнд бүхэл тоо , n , m зайгаар тусгаарлагдан өгөгдөнө. Ойн урт ба өргөн.

Дараагийн n мөрөнд m урттай string өгөгдөнө.

Сүүлийн мөрөнд k тоо өгөгдөх ба энэ нь Роны таамаглал.

Хязгаарлалт

1 <= t <= 10

1 <= n,  m <= 100

1 <= k <= 10,000

Ойд яг нэг ширхэг M ба * өгөгдөнө.

M-ээс * хүртэл яг нэг боломжит зам байна.

Гаралтын бүтэц

Тест тус бүрт нэг мөрөнд хэрвээ Рон-ий зөв бол “Impressed” буруу бол “Oops!” гэж хэвлэнэ үү.

Жишээ

Оролт

3

2 3

*.M

.X.

1

4 11

.X.X......X

.X*.X.XXX.X

.XX.X.XM...

......XXXX.

3

4 11

.X.X......X

.X*.X.XXX.X

.XX.X.XM...

......XXXX.

4

Гаралт

Impressed

Impressed

Oops!


Орчуулсан : Б.Мөнхбаяр АНУ


Нэмсэн:Bataa
Огноо:2020-04-08
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:ADA95 ASM32 ASM64 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE
Эх сурвалж:https://www.hackerrank.com/challenges/count-luck/problem

hide comments
2022-01-14 06:08:27
reply: ogogdoloo sain unshival amarhan bolj baigaa shu
2021-05-12 12:56:45
eniig yaj bodhiin bol zaagaad ogooch
2021-05-12 12:56:32
hi
© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.