Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB7787 - Богино палиндром |
n ширхэг англи цагаан толгойн жижиг үсгүүдээс тогтох S тэмдэгт мөр өгөгдөв.
S[i] нь S тэмдэгт мөрийн i дугаар тэмдэгтийг илэрхийлнэ. ( 0 <= i < n)
S тэмдэгт мөрийн дугаарыг илэрхийлэх дараах нөхцөлүүдийг хангах (a, b, c, d) гэсэн палиндром
дөрвөлийн дарааллыг авч үзье.
- S[a] = S[d] буюу a, d дугаарт байгаа тэмдэгтүүд ижил байна.
- S[b] = S[c] буюу b, c дугаарт байгаа тэмдэгтүүд ижил байна.
- 0 <= a < b < c < d < n буюу S тэмдэгт мөрийн индексийг илэрхийлэх a, b, c, d индексүүд өсөх дараалалтай байна.
Тэгвэл дээрх нөхцөлүүдийг хангах (a, b, c, d) дөрвөлүүдийн тоог ол.
Хариу нь маш том тоо гарч болох тул 10^9+7 тоонд хувааж үлдэгдлийг хэвлэнэ үү?
Оролтын хэлбэр
S тэмдэгт мөр өгөгдөнө.
Хязгаарлалт
1 <= |S| <= 10^6
S тэмдэгт мөрийн бүх үсгүүд англи цагаан толгойн жижиг үсгүүдээс тогтох нь батлагдсан.
Гаралтын хэлбэр
Бодлогын нөхцөлийг хангах дөрвөлүүдийн тоог хэвлэнэ. Хариу маш том тоо гарч болох тул
10^9+7 тоонд хуваасан үлдэгдлийг /модульдаж/ хэвлэнэ.
Жишээ
Оролт 1
kkkkkkz
Гаралт 1
15
Тайлбар 1
Бодлогын нөхцөлийг ядаж хамгийн багадаа 2 ижил байх тэмдэгт хангах тул z үсэг дөрвөлийн нэг болж
чадахгүй учир тэдгээр дөрвөл нь k –уудаас тогтох нь илэрхий байна.
Тэгвэл 6 ширхэг к-аас 4-ийг сонгох боломжийн тоог олох хэрэгтэй болж байгаа бөгөөд энэ нь 15 байна.
Оролт 2
ghhggh
Гаралт 2
4
Тайлбар 2
Тэдгээр дөрвөлүүд нь:
Тиймээс хариу нь 4 mod (10^9+7) = 4
Оролт 3
akakak
Гаралт 3
2
Тайлбар 3
Тэдгээр дөрвөлүүд нь (1, 2, 4, 5) ба (0, 1, 3, 4)
Орчуулсан : Хөвсгөл аймгийн Ирээдүй сургуулийн багш Д.Батмөнх
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2020-04-06 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 ASM64 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE |
Эх сурвалж: | https://www.hackerrank.com/challenges/short-palindrome/problem |
hide comments