Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB7777 - Луйвардсан үйл ажиллагааны мэдэгдэл |
Hackerland үндэсний банк харилцагчийнхаа дансан дахь мөнгийг дараах байдлаар ажиглан хууль бусаар мөнгө олж
байна уу үгүй юу гэдгийг мэддэг. Хэрэв миний шалгаж байгаа өдрийн орлого өмнөх d өдрийн орлогын медианыг
2 дахин авсанаас тэнцүү юм уу их байх юм бол тэр өдөр сэжигтэй гэсэн үг.
Харилцагчийн n өдрийн орлогын мэдээлэл байгаа бол хэдэн луйвар хийсэн магадлалтай сэжигтэй өдөр байгааг олоорой.
Жишээлбэл
d=3 n=5 {10, 20, 30, 40, 50} гэсэн орлоготой эхний 3 өдрийг шалгаж чадахгүй.
4 дэх өдрөөс эхлэе.
40 орлого орж ирсэн. Өмнөх 3 өдрийн орлого {10 20 30}. Медиан нь 20. 20 * 2 = 40 тул энэ өдөр сэжигтэй.
5 дахь өдөр
50 орлого орсон. Өмнөх 3 өдрийн орлого {20, 30, 40}. Медиан нь 30. 30 * 2 > 50 тул энэ өдөр зүгээр.
Бидэнд дээрх өгөгдлөөр бол 1 сэжигтэй тохиолдол байна.
Тэмдэглэл
d тэгш тоо бол голын 2 тооны арифематик дундаж медиан нь болно.
Оролт
Эхний мөрөнд n, d тоо зайгаар тусгаарлагдан өгөгдөнө.
1 <= n < 2*10^5, 1 <= d <= n.
Дараагийн мөрөнд n өдрийн орлого зайгаар тусгаарлагдан өгөгдөнө.
0 <= орлого <= 200.
Гаралт
Сэжигтэй тохиолдлын тоог хэвлэнэ.
Жишээ
Оролт
9 5
2 3 4 2 3 6 8 4 5
Гаралт
2
Тайлбар
6 дахь өдрөөс эхэлж шалгана.
Эхний 5 өдрийн медиан {2 2 3 3 4} 3 * 2 > 5 учир зүгээр.
2-оос 6 дахь өдрийн медиан {2 3 3 4 6} 3 * 2 < 8 учир зүгээр.
3-аас 7 дахь өдрийн медиан {2 3 4 6 8} 4 * 2 > 4 учир сэжигтэй.
4-өөс 8 дахь өдрийн медиан {2 3 4 6 8} 4 * 2 > 5 учир сэжигтэй.
8, 9 дэх өдрүүд сэжигтэй.
Орчуулсан : Монгол Оюу сургуулийн 11-р ангийн сурагч Э.Цэлмэг
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2020-04-05 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 ASM64 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE |
Эх сурвалж: | https://www.hackerrank.com/challenges/fraudulent-activity-notifications/problem |