Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB7774 - Хамгийн ойр тоо |
Өгөгдсөн тоон дарааллаас абсолют ялгавар нь хамгийн бага байх хосуудыг хэвлэ.
Жишээлбэл
{5, 2, 3, 4, 1} гэсэн дарааллын боломжит хамгийн бага абсолют ялгавар бол 1.
Харин ялгавар нь 1 байх хосууд бол {1, 2} {2, 3} {3, 4} {4, 5} гэсэн 4 хос байгаа учир 1 2 2 3 3 4 4 5 гэж хэвлэнэ.
Оролт
Эхний мөрөнд дарааллын урт N өгөгдөнө. 2 <= N <= 2*10^5.
Дараагийн мөрөнд дарааллын гишүүд зайгаар тусгаарлагдан өгөгдөнө.
-10^7 <= дарааллын гишүүн <= 10^7.
Дарааллын гишүүн бүр цор ганц.
Гаралт
Абсолют ялгавар нь хамгийн бага хосуудыг хэвлэнэ.
Жишээ
Оролт 1
10
-20 -3916237 -357920 -3620601 7374819 -7330761 30 6246457 -6461594 266854
Гаралт 1
-20 30
Оролт 2
12
-20 -3916237 -357920 -3620601 7374819 -7330761 30 6246457 -6461594 266854 -520 -470
Гаралт 2
-520 -470 -20 30
Тайлбар
(-470) - (-520) = 30 - (-20) = 50
Оролт 3
4
5 4 3 2
Гаралт 3
2 3 3 4 4 5
Тайлбар
Дээрх жишээн адил
Орчуулсан : Монгол Оюу сургуулийн 11-р ангийн сурагч Э.Цэлмэг
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2020-04-05 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 ASM64 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE |
Эх сурвалж: | https://www.hackerrank.com/challenges/closest-numbers/problem |