Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB7769 - Оруулах эрэмбэлэлт 2 |
Өгөгдсөн N гишүүнтэй тоон дарааллыг дараах байдлаар эрэмбэл.
1-р элементээс N-1 -р элемент хүртэлх элементүүдийг байрандаа орох бүрт хэвлэ.
Жишээлбэл
{3,4,7,5,6,2,1} тоон дарааллын 1-р элементээс N-1 -р элемент хүртэлх гишүүдийг эрэмбийн байрандаа
орох бүрт шинэ мөрөнд дараах байдлаар хэвлэнэ.
3 4 7 5 6 2 1 // 1-р элемент 4 нь өмнөх 0-р элемент 3-аас их. Ө.х 4 > 3 тул дараалал анхныхаа байдлаар хэвлэгдсэн.
3 4 7 5 6 2 1 // 2-р элемент 7 нь өмнөх 1-р элемент 4-өөс их. Ө.х 7 > 4 тул дараалал анхныхаа байдлаар хэвлэгдсэн.
3 4 5 7 6 2 1 // 3-р элемент 5 нь өмнөх 2-р элемент 7-гоос бага, 1-р элемент 4-өөс их тул 3-р элемент эрэмбэндээ орж хэвлэгдсэн.
3 4 5 6 7 2 1 // 4-р элемент 6 нь эрэмбэндээ орж хэвлэгдсэн.
2 3 4 5 6 7 1 // 5-р элемент 2 нь эрэмбэндээ орж хэвлэгдсэн.
1 2 3 4 5 6 7 // 6-р элемент 1 нь эрэмбэндээ орж хэвлэгдсэн.
Оролт
Эхний мөрөнд дарааллын урт N өгөгдөнө. 1 <= N <= 1000.
Дараагийн мөрөнд дарааллын гишүүд зайгаар тусгаарлагдан өгөгдөнө.
-10000 <= дарааллын гишүүн <= 10000.
Жишээ
Оролт
6
1 4 3 5 6 2
Гаралт
1 4 3 5 6 2
1 3 4 5 6 2
1 3 4 5 6 2
1 3 4 5 6 2
1 2 3 4 5 6
Орчуулсан : Монгол Оюу сургуулийн 11-р ангийн сурагч Э.Цэлмэг
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2020-04-03 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 ASM64 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE |
Эх сурвалж: | https://www.hackerrank.com/challenges/insertionsort2/problem |