Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB7764 - Халз тулаан |
Мээрэн бол амь өрссөн тулаанаараа алдартай газар юм.
N тулаанч байх бөгөөд тулаанч бүр өөрийн хүчтэй. N тулаанчид k багт хуваагдах бөгөөд 1 тулаанч 1 багт хамаарна. Тулаан бүрт Great Masters of Meereen 2 баг сонгож авна, сонгогдсон 2 баг х,у нь үхтлээ тулалдах ёстой. Багууд ээлжлэн бие бие рүүгээ довтолно, эхний довтолгоог үргэлж х баг хийнэ. Аль нэг багийн бүх тулаанч амь эрсдэхэд тулаан дуусна.
Багууд довтлохдоо хамгийн сайнаараа довтолно. Довтолгоо бүр дараахь байдлаар явагдана:
1. Довтлогч тал багаасаа S хүчтэй тулаанчийг сонгоно.
2. Сонгогдсон тулаанч эсрэг багаасаа хамгийн ихдээ S тулаанч сонгож бүгдийг нь хорооно.
Great Masters өөрсдийн хайртай дайчдаа тулаанд амь эрсдээсэй гэж хүсэхгүй байгаа тул дайчдыг 2 багт хуваахдаа, боломжит хуваалт бүрт аль тал нь ялахыг мэдэхийг хүсэж байгаа. Үүний тулд чамайг 2 төрлийн хүсэлт гүйцэтгэхийг хүсэлт байгаа:
1. 1 p x гэвэл p хүчтэй тулаанчийг x багт нэмнэ. Нэмэгдэж байгаа тулаанчийн хүч нь тухайн багт байгаа аль ч тулаанчаас багагүй байна гэдэгт баталгаа өгч байгаа.
2. 2 х у гэвэл х, у 2 багийн хоорондын тулаанд одоогийн байдлаар аль баг нь ялахыг хэвлэнэ. (x баг үргэлж эхэлж довтолно гэдгийг санаарай.) x у 2 тэнцүү биш гэдэгт баталгаа өгч байгаа.
Багуудын анхны хуваалт болон хүсэлтүүд өгөгдсөн бол хүсэлт бүрийг боловсруулна уу. Ингэснээр Greate Masters дараагийн тэмцээнийг төлөвлөх боломжтой болно.
Анхаар: Чи 2 баг тулалдсан тохиолдолд аль нь ялахыг тодорхойлж байгаа. Ө.х тухайн тэмцээнд аль ч тулаанч жинхнээсээ амь эрсдэхгүй тул багт хувааарлагдсаныхаа дараа тулаанч ирээдүйн бүх боломжит тэмцэээнд оролцох боломтой.
Оролтын формат
Эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан 3 тоо байна. n - нийт тулаанчдын тоо, k - багуудын тоо, q – хүсэлтүүдийн тоо.
Дараагийн n мөрөнд зайгаар тусгаарлагдсан 2 бүхэл тоо байх бөгөөд энэ нь i дугаар тулаанчийн хүч si болон багийн дугаар ti
Дараагийн q мөрөнд зайгаар тусгаарлагдсан хүсэлт байна. Эдгээр хүсэлт нь бодлогонд тодорхойлоглдсон 2 хэлбэрт байна (ө.х 1 p x
эсвэл 2 x y
).
Хязгаарлалтууд
1 <= n, q <= 2 * 10^5
2 <= k <= 2 * 10^5
1 <= x, y, ti <= k
1 <= si, p <= 2 * 10^5
Оноолт таарсан 2 баг тус бүр үргэлж хамгийн багадаа 1 тулаанчтай байна.
Оноо
Энэ даалгавар 2-тын оноотой. Энэ нь хэрвээ бодолт чинь бүх тестүүдийг давбал бүтэн оноо авна үгүй бол 0 оноо авна.
Гаралт
2 дугаар төрлийн хүсэлт бүрийн дараа ялагч багийн дугаарыг хэвлэнэ. Жишээ нь хэрвээ х=1, у=2 багуудын хооронд тулаан болоод x ялах бол 1 гэж хэвлэнэ.
Жишээ Оролт
7 2 6
1 1
2 1
1 1
1 2
1 2
1 2
2 2
2 1 2
2 2 1
1 2 1
1 2 1
2 1 2
2 2 1
Жишээ гаралт
1
2
1
1
Тайлбар
1-р баг дараахь хүчтэй 3 тулаанчтай: S1 = {1, 1, 2}
2-р баг дараахи хүчтэй 4 тулаанчтай: S2 ={1, 1, 1, 2}
Эхний хүсэлт x = 1, y = 2 багуудын хооронд оноолт тааруулсан.
Энэ үед дараахь байдлаар тоглолт явагдана:
1. x = 1 баг довтолно. 2 хүчтэй тулаанч 1 хүчтэй 1 тулаанч, 2 хүчтэй 1 тулаанчийг хөнөөж болно.
Ингэснээр S1= {1, 1, 2}, S2={1, 1} болно.
2. x = 2 баг довтолно. 1 хүчтэй тулаанч 2 хүчтэй тулаанчийг хөнөөж болно.
Ингэснээр S1= {1, 1}, S2={1, 1} болно.
3. x = 1 баг довтолно. 1 хүчтэй тулаанч 1 хүчтэй 1 тулаанчийг хөнөөж болно.
Ингэснээр S1= {1, 1}, S2={1} болно.
4. x = 2 баг довтолно. 1 хүчтэй тулаанч 1 хүчтэй 1 тулаанчийг хөнөөж болно.
Ингэснээр S1 = {1}, S2 ={1} болно.
5. x = 1 баг довтолно. 1 хүчтэй тулаанч 1 хүчтэй 1 тулаанчийг хөнөөж болно.
Ингэснээр S1 = {1}, S2 = {} болно.
Сүүлийн довтолгооны дараа 2-р багт тулаанч үлдэхгүй.
Иймээс 1-р баг тулаанд ялах тул гаралтанд эхний 2 1 2 хүсэлтийн хариу нь 1 гэж хэвлэсэн байна.
Орчуулсан : Б.Даваабаяр АНУ
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2020-03-30 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 ASM64 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE |
Эх сурвалж: | https://www.hackerrank.com/challenges/fighting-pits/problem |