Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB7585 - Өр авлага |
A, B, C гэсэн 3 найз байсан ба A B-д 20 рублийн өртэй, B C-д бас 20 рублийн өртэй гэж үзье. Энд нийт өрийн хэмжээ 40 рубль. Таны харж байгаагаар өрийн байдал тийм ч зөв биш байна. Үүнийг A C-д 20 рублийн өртэй бөгөөд B хэнд ч өргүй гэж өөрчилж болно. Өрийн байдал хэвэндээ боловч нийт өрийн хэмжээ 20 рубль болж өөрчлөгдсөн байна.
Таны даалгавар дээр байгаачлан өрийг хялбарчлах юм. Нийт n найзууд байсан ба хүн бүрийн бусаддаа өгөх өрийн хэмжээ мэдэгдэж байгаа. Өрийн сүлжээг бүх хүний хувьд анх авах байсан мөнгө болон төлөх мөнгөний зөрүү хэвэндээ байхаар хялбарчил. Өрийн сүлжээг хялбарчилсны дараа байж болох хамгийн бага өрийн нийлбэрийг хэвлэ. Бодлогын тавилыг илүү сайн ойлгохыг хүсвэл жишээ тестийг хараарай.
Input
Эхний мөрөнд хүмүүсийн тоо n болон одоо байгаа өрийн тоо m (1 ≤ n ≤ 100; 0 ≤ m ≤ 104) өгөгдөнө. Дараагийн m мөрөнд өрүүдийн мэдээлэл байх бөгөөд i-р мөр ai хүний bi хүнд төлөх өрийн хэмжээ болох ci (1 ≤ ai, bi ≤ n; ai ≠ bi; 1 ≤ ci ≤ 100)-г агуулна.
Хүмүүсийг 1-с n хүртэл дугаарлагдсан гэж үзээрэй.
Оролтонд нэг хос хамгийн ихдээ 1 л удаа тааралдана. Жишээ нь (x, y) ба (y, x) хосыг агуулахгүй
Output
Зөв хялбарчилгааны дараах өрийн нийлбэр болох ганц тоог хэвлэ.
Example
Input 1:
5 3
1 2 10
2 3 1
2 4 1
Output 1:
10
Input 2:
3 0
Output 2:
0
Input 3:
4 3
1 2 1
2 3 1
3 1 1
Output 3:
0
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2013-02-06 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE |
Эх сурвалж: | Codeforces.com |
hide comments