Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB7582 - ЭЕШ |
Элсэлтийн ерөнхий шалгалтын (ЭЕШ) математикийн дүнг сурагчдын хувийн дугаараар нь жагсаан гаргасан байгаа. Өндөр оноотой сурагчдыг эхэнд нь жагсааж бич. Оноо тэнцсэн тохиолдолд хувийн дугаар багатайг нь эхэнд нь жагсаана. Сурагчдын хувийн дугаар 1, 2, 3, гэх мэтээр үргэлжлэн олгогдсон байгаа.
Input
Сурагчдын оноо хувийн дугаарын дагуу нэг багана үүсгэн жагссан байгаа.
Мөр бүрт нэг сурагчийн оноо. Сурагчдын нийт тоо 1000-аас бага. Сурачдын оноо нь 0-оос 100 хүртэлх бүхэл тоогоор дүгнэгдэнэ.
Output
Өндөр оноогоор нь нэг багана болгосон жагсаалт. Оноо тэнцсэн сурагчдын хувийн дугаар багатай нь эхэлж жагсана.
Example
Input:
40
50
92
50
40
Output:
3
2
4
1
5
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2013-02-06 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE |
hide comments
|
||||||||||
2023-05-01 03:45:10
why molor erdene is so gay |
||||||||||
2023-04-19 07:08:39
Америкт G - бүх нас, PG (Parential Guidence буюу ангиллын нас нь хүрээгүй бол эцэг эх нь хянана) - 13-аас дээш, PG-13 - 13-аас дээш , R (Restricted буюу ангиллын нас хүрээгүй бол эцэг эх нь хязгаарлана) - 17-оос дээш, NC-17/Rx (No Children буюу насанд хүрээгүй хүн үзэж огт болохгүй) - насанд хүрэгчдэд гэж ангилдаг. R ангилалтай анимэг тухайн наснаас доош насныхан үзэхийг шууд хориглодог. Харин PG бол аав ээжээсээ зөвшөөрөл аваад үзэж болдог. Японд G - бүх нас, PG-12 - 12-оос дээш, R15+ - 15-аас дээш, R18+ - 18-аас дээш нас. Үсгийн утга Америкийнхтай ижил. Орост У - бүх нас, 6+, 12+, 14+, 16+, 18+ гэж ангилдаг байна. Монгол улсад хараахан ТВ-ийн нэвтрүүлэг кино үзэхэд зориулсан ийм ангилал хуулиар зохицуулсан эсэх нь тодорхойгүй байна. Харин Монгол улсын хуулиар 0-16 хүртэлх насны хүнийг хүүхэд, 16-18 насны хүнийг Монгол улсын харьяат, 18-аас дээш насны хүнийг Монгол улсын иргэн гэдэг ангилал бий. |
||||||||||
2023-04-19 07:08:25
Технологи хурдтай хөгжиж байх 1980-аад онд анимэ тухайн үеийн шинэ технологи ашиглаж илүү нарийн детальчилж хийгдэж эхэлсэн байна. Жишээ нь: Тулаант анимэгийн тулааныг илүү нарийн гаргах, Роботтой анимэд эд ангийг нь илүү нарийвчилж харуулах гэх мэт. Гэвч 1980-аад оны дундуур Япончууд анимэгээс олох орлого буурч, үүнийг яаж шийдэх вэ? гэж тархиа гашилгах цаг иржээ. Тэр үеийн барууны хүүхэлдэйн кинонууд огцом сайжирч ирсэн үе ч бас тохиох нь тэр. Олон ч анимэ студи хаагдаж мэргэжилтнүүд нь гадаадын хүүхэлдэйн киноны студид ажиллаж амжилтанд хүрч байв. Энэ үед OVA (Original Video Animation) болон дүрүүдийн баримал (figure) зарж мөнгө олох аргыг сэдэж тэр нь ч амжилтад хүрчээ. OVA нь телевизээр гаралгүй шууд VCD, Дүрс бичлэгийн хуурцгаар (VHS) гардаг байсан бөгөөд телевизээр гарж буй анимэнүүдээс дуу, бичлэгийн хувьд илүү чанартай байсан учраас хүмүүс ихээр худалдаж болон прокаталж авж үздэг байжээ. Мөн тэр үед бүрэн хэмжээний анимэ хийх ихэсч Акира (Akira), Салхит Хөндийн Наушикаа (Nausicaa of the Valley of the Wind), Хөл Нүцгэн Гэн (Barefoot Gen)-ээс авхуулаад шинэ шинэ бүрэн хэмжээтүүд их гарах болов. 1985 онд анимэ ертөнцөд өөрийн өвөрмөц зураглал, уран зөгнөлт зохиол, сонирхолтой өрнөлөөрөө бусдыг татаж чадсан Жибли (Ghibli) студи нээгдэж Анимэгийн түүхэнд нэрээ мөнхөлсөн юм. Гибли студийг Мияазаки Хаяао гэдэг хүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүний бүтээсэн анимэ гарцаагүй сонгодгуудын тоонд ордог юм. 1990-2000-аад оны дунд үе бол онцгой хүчтэй тулаант анимэгийн жил гэж хэлж болно. Dragon Ball Z, Dragon Ball GT, Наруто (Naruto), Уан Пийс (One Piece), Хантэр Экс Хантэр (Hunter x Hunter) гэх мэт анимэ энэ онуудад ихээр гарч байв. 2006, 2007 оныг анимэгийн алтан үе гэж зарим хүмүүс нэрлэдэг. Яагаад гэвэл Code Geass, Black Lagoon, Death Note, Gurren Lagann гэх мэт сайн сайн анимэ олноор нэг дор гарч байсан юм. Харин 2008 оноос өдийг хүртэлх үеийг анимэгийн уналтын үе гэж фэнүүд нэрлэдэг. Учир нь зохиол өрнөлдөө бага анхаарч зураглал дизайныг голчилж хийж байгаа нь фэнүүдийн урмыг гонсойлгож байгаа юм. |
||||||||||
2023-04-19 07:08:09
1970-аад оны эхэн үеэс анимэ дэлхий нийтээр дэлгэрч эхэлсэн байна. Үүнд баруунд дэлгэрч эхэлж байсан кабелийн телевизүүдийн үүрэг их юм. Тухайн үеийн анимэ аль хэдийн өсвөр үеийнхэнд чиглэгдэн хийгдээд эхэлсэн байсан учраас барууныхныг татаж чаджээ. Мэдээж барууныхан цензур өндөртэй байдаг учраас дэндүү хэрцгий, барууны өсвөр насныханд үзүүлж болохгүй хэсгийг хасаж гаргах эсвэл бүр зохиолыг нь дахиж бичиж гаргадаг байсан байна. Учир нь тэр үед гарч байсан барууны хүүхэлдэйн кинонуудад тийм зүйл байгаагүй гэж хэлж болно. 1970-аад оны анимэ хэв маягийг тодорхойлж байсан хүн бол Нагай Го хэмээх уран бүтээлийн нэрээрээ алдаршсан Нагай Киёоши гэх хүн юм. Хувирдаг нэгддэг роботууд энэ үед л эхлэл нь тавигдаж байлаа. Мөн 1970-аад оны сүүлээс эхлэн Сансар огторгуйн эрин эхэлж байгаа юм. 1970-аад оны дунд үеэс эхлэн Франц улсад анимэ алдаршиж, Франц Японы хамтрах эх үүсвэр тавигджээ. Үүний ачаар 1980-аад оны маш олон анимэ Европ хэв маягтай хийгдсэн байна. 1990-ээд онд ч гэсэн Европ хүүхэлдэйн киноны хэв маягаар анимэ хийгдэж байсан. Европ хэв маягаар хийгдсэн анимэг Америкчууд үзээд Европ хүүхэлдэйн кино байна гэж боддог байжээ. |
||||||||||
2023-04-19 07:07:58
Эхэн үеийн анимэ ихэвчлэн 3 аас 10 минутын хэмжээтэй богино байсан ба бага насны хүүхдүүдэд чиглэгдэн хийгддэг байжээ. Зураглалын хувьд уламжлал манга хэлбэрийн зураглалтай байсан байна. (Уламжлалт манга бол орчин үеийн манга гэж нэрлэгдээд байгаа Япон комикуудаас тэс өөр.) Зохиолын хувьд ихэнх нь янз бүрийн үлгэрээс сэдэвлэсэн байдаг байв. 1942 оны Олимпийн үед үндэсний спортын тухай анимэ гарч байжээ. Харин яг Дэлхийн Хоёрдугаар Дайны үед Японы Эзэн Хаан бүх гарч байсан анимэг зогсоож зөвхөн цэргийн үзэл суртал тараах зорилгоор ашиглах зарлиг буулгасан байна. Тэр үеийн анимэд Америкчуудыг муу хүмүүс хэмээн сурталчилж, бүр нэгэн анимэд Pearl Harbor-луу довтолсон үеийн бодит зураг ашигласан анимэ хүртэл гарчээ. Өөр ямар ч улс тухайн үед хүүхэлдэйн кинондоо дайны бодит зураг оруулаагүй билээ. Дайн Япон улсын ялагдлаар дуусаж анимэ ертөнц нэг хэсэг уналтад орсон боловч тэр нь удаан үргэлжлээгүй. Харин ч хойчийн хөгжилд Америк хүүхэлдэйн кинонууд нөлөөлсөн юм. Үүний нэг жишээ нь та бидний сайн мэдэх Том Жерри хоёр хүүхэлдэйн кино 1965 онд Японд гарч эхэлсэн ба Япончуудын дунд хамгийн дуртай анимэнүүдийнх нь нэг болсон. Мөн 1960-аад оны үеэр Осаму Тэзука гэх хүн Уолт Дисней хүүхэлдэйн киноны зураглал хэв маягаас санаа авч өөрийн мангагаа хийх болсон ба энэ нь орчин үеийн анимэ, манга хэв маягийн үндсийг тавьсан юм. Тиймээс түүнийг "Мангагийн Бурхан" гэж хүндэтгэдэг билээ. |
||||||||||
2023-04-19 07:07:45
Анимэ гэх үг баруунаас гаралтай нь гарцаагүй бөгөөд яг хаанаас вэ гэдэг нь заримдаа маргаан болох нь бий. 1. Анимэ гэдэг нь Англи хэлний Animation буюу хүүхэлдэйн кино гэсэн үгийн япончилсон хэлбэр. 2. Анимэ гэдэг нь Франц хэлний хүүхэлдэйн кино гэх утгыг илэрхийлэх "dessin anime" гэдэг үгээс гаралтай гэсэн хоёр таамаг фэнүүдийн дунд байдаг. Яагаад 2 дахь таамаг гарч ирсэн бэ гэхээр дэлгэцийн animation буюу хүүхэлдэйн кино хамгийн анх Францад үүссэн, мөн анимэ хөгжлийн ид үе болох 1970-аад оны дунд үеэс 1980-аад оны сүүл хүртэл Францад анимэ их дэлгэрч байсан ба Франц, Япон хамтран анимэ хийж байсан ч үе бий. Тиймээс тэр үеийн олон анимэ Европ хүүхэлдэйн киноны хэв маягаар хийгдсэн байдаг билээ. Үнэндээ анимэг Япондоо アニメーション (Дуудлага: анимээшон) гэж ярьж бичдэг ба Франц хэлбэрээр нь ашигладаггүй, Франц Япон хамтарч ажиллахаас ч өмнө анимэ байсан гэдгээр нь энэ үгийн гарал Animation гэх үгээс гаралтай гэж ойлгож явбал зөв юм. Анимэ гэдэг үгийг баруунаас хуулсан гэдэг нь гарцаагүй ч Анимэг өөрийг нь баруунаас хуулсан гэж ойлгож болохгүй юм. Анимэ 1900-аад оны эхэн үеэс үүсэлтэй бөгөөд хамгийн анхны анимэ нь 1907 онд гарсан "Кацудо Шашин" буюу "Хөдөлгөөнт Зураг" гэдэг нэртэй 4 секунд үргэлжилдэг анимэ юм. Хамгийн анх хийгдсэн япон animation "Кацудо Шашин" боловч, хамгийн анх хүмүүст үзүүлсэн анимэ биш юм. Хамгийн анх хүмүүст ил гаргаж үзүүлсэн анимэ бол 1917 онд хийгдсэн "Имокава Мүкүзо, Гэнканбан но Маки" буюу "Хаалгач Имокава Мүкүзо" гэдэг нэртэй 5 минут үргэлжилдэг анимэ юм. Энэ анимэ одоогоор бүтнээрээ хаанаас ч олдоогүй байгаа бөгөөд устаж үрэгдсэн хэмээн тооцдог байна. |
||||||||||
2023-04-19 07:07:31
Анимэ (Япон: アニメ) — гэдэг нь англи хэлний Animation гэсэн үгийг япончилсон үг бөгөөд ямар ч төрлийн хүүхэлдэйн киног зохиол, зураглал, хийсэн улсыг үл харгалзан Япондоо "Анимэ" гэж нэрлэдэг. Харин Японоос бусад улсад зөвхөн япон хүүхэлдэйн киног анимэ гэдэг учраас жаахан ойлголтын зөрөө үүсдэг тал бий. Гэвч энэ нь Монгол хэлний "хүүхэлдэйн кино" гэх утга мөн юм Анимэг ихэвчлэн Японы зурагт ном (манга), Visual Novel-оос сэдэвлэн бүтээдэг бөгөөд Light Novel, ном зохиол, киноноос ч сэдэвлэн бүтээх нь бий. Нэгэнт үзэгчдийн дийлэнх өсвөр үе, залуучууд байдаг утгаараа энэ нь Япондоо нэлээн том бизнес юм. Хүн ам их суурьшиж, анимэ дэлгэрсэн Америк, Европын улсуудад ч мөн ашигтай бизнес билээ. |
||||||||||
2023-04-19 07:07:01
Марк Эллиот Цукерберг (англ. Mark Elliot Zuckerberg, 1984 оны 5 сарын 14-нд төрсөн) нь Америкийн тооцоолон бодох шинжлэх ухааны эрдэмтэн, програм хангамж хөгжүүлэгч, буяны үйлстэн бөгөөд нийгмийн харилцааны сүлжээ сайт Фэйсбүүкийг үндэслэн байгуулж, CEO, ерөнхийлөгчөөр нь ажилладгаараа алдартай хүн юм. Тэрээр компаниа 2004 онд Харвард их сургуулийн оюутан байхдаа ангийн нөхөд болох Дастин Московиц, Эдуардо Саверин, Крис Хьюз нарын хамт байгуулж байжээ.[4][5] 2010 онд Цукерберг Тайм сэтгүүлийн оны хүнээр шалгарсан |
||||||||||
2023-03-02 07:23:26
array Last edit: 2023-03-02 07:23:46 |
||||||||||
2022-12-31 15:52:40
inputee yg yaaj oruulah veeeeee |