Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB7569 - Үг боловсруулагч |
Бэсси үнээ уран зохиолын хичээлдээ зориулан эссэн дээр ажиллаж байна. Түүний бичгийн хэлбэр муу учраас тэрбээр эссэгээ үг боловсруулагч ашиглан бичихээр болжээ.
Эссэ нь зайгаар тусгаарлагдсан N үгнүүдээс (1≤N≤100 ) бүрдэнэ. Үг бүр нь 1-ээс 15 хүртэлх урттай том болон жижиг үсгүүдээс бүрдэх юм. Даалгаврын шаардлагын дагуу эссэ нь нэгэн хэлбэрийг дагах ёстой: мөр бүр нь хоосон зайг тооцохгүйгээр K-с (1≤K≤80) хэтрэхгүй урттай байна. Азаар Бэссигийн үг боловсруулагч нь дараах стратегиар дээрх асуудлыг шийдэж чадна:
- Хэрэв Бэсси үг бичихэд тухайн мөрөнд багтаж байвал тухайн мөрөнд нь бичнэ.
- Үгүй бол шинэ мөрнөөс эхэлж бичээд тэр мөрнөөсөө үргэлжлэх юм.
Мэдээж нэг мөрөнд байгаа дараалсан үгнүүд хоорондоо зайтай байх ёстой. Ямар ч мөрний төгсгөлд зай байж болохгүй.
Харамсалтай нь Бэссигийн үг боловсруулагч эвдэрчихжээ. Иймд Бэссигийн эссэг дээрх хэлбэрт оруулж туслана уу.
ОРОЛТ (файл word.in):
Эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан N болон K тоонууд байрлана.Дараагийн мөрөнд үгнүүд хоосон зайгаар тусгаарлагдан өгөгдөнө. Ямар ч үгийн урт K-с буюу хамгийн их авч болох мөрний уртаас хэтрэхгүй байна.
ГАРАЛТ (файл word.out):
Бэссигийн зөв хэлбэрт орсон эссэ.
Жишээ оролт:
10 7 hello my name is Bessie and this is my essay
Жишээ гаралт:
hello my name is Bessie and this is my essay
"hello" болон "my" үгнүүдийг агуулсан эхний мөр нь хоосон зайг оролцуулахгүйгээр 7 урттай байна. Хэрэв "name" үгийг эхний мөрөнд оролцуулсан бол хоосон зайгүй 11>7 урттай болчих учраас дараагийн шинэ мөрөнд байрлуулжээ.
Зохиогч: Nathan Pinsker
Орчуулсан: Battulga Enkhbayar
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2014-12-15 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE |
Эх сурвалж: | USACO 2020 JAN bronze |
hide comments