Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB7538 - Хэт хурдан математикч |
Шапур маш авъяаслаг оюутан байсан. Тэр Комбинаторик, Алгебр, Тооны онол, Геометр, Тооцон бодох гэх мэтийг оруулаад бүх юмандаа агуу байсан. Тэр зөвхөн ухаалаг байсангүй бас ер бусын хурдан байв! Тэр 1018
ширхэг тоог ганц секундын дотор нэмж чаддаг байлаа.
МЭӨ 230 оны нэгэн өдөр Шапур түүнээс хурдан тооцоолж чадах хэн нэгнийг олохыг оролдож байлаа. Үр дүнд нь тэр маш том тэмцээн зохиосон бөгөөд хүн бүрээс ирж оролцогч болохыг хүсчээ.
Түүний тэмцээнд тэр оролцогчдод олон ялгаатай хос тоонуудыг өгсөн. Тоо бүр 0, 1 цифрүүдээс бүрднэ. Оролцогч өгсөн хос тоонд харгалзах шинэ тоог бичих ёстой. Дүрэм их энгийн: Хариуны i дэх цифр 1 байх гарцаагүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь өгсөн ялгаатай хоёр тооны i дэх цифрүүд нь ялгаатай байх явдал юм. Бусад тохиолдолд хариуны i дэх цифр нь 0 байна.
Шапур олон тоо үүсгэсэн ба хувийн хурдаа сайжруулахаар хичээж байв. Тэр ∞ урттай (тооны урт гэдэг нь цифрүүдийн тоо) тоонууд дээр энэ үйлдлийг гялс гүйцэтгэж чадна! Тэр дандаа зөв хариу гаргадаг тул оролцогчид бас зөв хариу өгнө гэж найддаг. Тэр сайн судлаач тул хэнд ч хэт том тоо өгөхийг хүсэхгүй байгаа ба тэр дандаа, нэг хүнд ижил урттай тоо өгдөг.
Одоо та Шапурын тэмцээнд оролцож байна. Та илүү хурдан бөгөөд зөв боддог эсэхээ үзнэ үү.
Input
Оролт бүрт хоёр мөр байна. Тэд тус бүр ганц тоо агуулна. Энэ тоонууд зөвхөн 0, 1 цифрүүдээс бүрдэх бөгөөд адилхан урттай байна. 0-ээр эхэлж болно. Тоо бүрийн урт 100-аас хэтрэхгүй.
Output
Харгалзах хариуг нэг мөрөнд бич. Эхний 0-үүдийг битгий устгаарай.
Example
Input 1:
1010100
0100101
Output 1:
1110001
Input 2:
1110
1010
Output 2:
0100
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2013-03-15 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE |
Эх сурвалж: | Codeforces |
hide comments