Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB7470 - Ижил хос |
Модны зангилаан дээр байх (a,b) хосыг дараах нөхцөл хангаж байвал ижил хос гэе.
1. a зангилаа нь b зангилааны өвөг дээдэс
2. abs(a - b) <= k.
Зангилаанууд нь 1,2,. . .,n гэсэн зүүлттэй модон дахь ижил хосын тоог олно уу.
Зурагт өгөгдсөн модны хувьд:
дараах өвөг дээдэс болон үр удмын хосууд гарна.
Pair abs(a-b) Pair abs(a-b)
1,2 1 3,4 1
1,3 2 3,5 2
1,4 3 3,6 3
1,5 4
1,6 5
Хэрэв k=3 гэж өгвөл abs(a-b) <= 3 нөхцөл хангах ижил хос 6 гарах нь.
Фунцийн тодорхойлолт
Доорх редакторын цонхонд similarPair функцийг гүйцээн бичнэ үү. Энэ функц шалгуурт нийцэж буй хосын тоог илэрхийлэх ганц бүхэл тоог буцаана.
similarPair дараах параметрүүдтэй.
n: зангилааны тоог илэрхийлэх бүхэл тоо
k: өгсөн бүхэл тоо
edges: хоорондоо холбогдсон зангилааны зүүлтийг илэрхийлдэг хоёр бүхэл тооноос бүрдэх элемент бүхий хоёр хэмжээст массив.
Оролтын хэлбэр
Эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан n ба k хоёр бүхэл тоо өгөгдөнө. Энд n нь зангилааны тоо, k нь ижил хосын босго юм.
Дараагийн n-1 мөрд хос тоонууд зайгаар тусгаарлан өгөгдөнө. Энэ нь p[i], c[i] ирмэгтэй гэдгийг илэрхийлэх бөгөөд
p[i] нь эцэг зангилааны зүүлт бол c[i] нь хүү зангилааны зүүлт юм.
Зааглалт
- 1 <= n <= 10^5
- 1 <= k <= n
- 1 <= p[i] ,c[i] <= n
Гаралтын хэлбэр
Ижил хосын тоог илэрхийлэх ганц бүхэл тоо байна.
Жишээ
Оролт
5 2
3 2
3 1
1 4
1 5
Гаралт
4
Тайлбар
Нөхцөл хангах ижил хосууд (3,2), (3,1), (3,4), (3,5) байх учраас хариулт 4 юм.
(1,4), (1,5) хосууд байгаа боловч abs(a-b) <= k нөхцөлийг k=2 үед хангахгүй.
Орчуулсан : Р.Мижиддорж МУБИС, доктор
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2020-04-14 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 ASM64 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE |
Эх сурвалж: | https://www.hackerrank.com/challenges/similarpair/problem |