Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB7443 - Бизнес аялал |
Яасан сайхан бэ! Петягийн аав ээж нь бүтэн жил бизнес аяллаар явснаар дүрсгүй жаал ганцаараа үлджээ. Петя туйлын баяртай байлаа. Тэрээр өдөржингөө орон дээр үсэрч цовхчин, дэр шидэлж байлаа. Гэтэл...
Өнөөдөр Петя шургуулгаа нээтэл нэгэн аймшигт зурвас олжээ. Аав ээж нь түүнд үүрэг даалгавар үлдээсэн байж. Жилийн турш өдөр болгон өглөө, өдөр, оройдоо тэдний хайртай цэцгийг услах ёстой байжээ. "Байзаарай" гэж хэлээд тэр жилийн i-р сард (1 ≤ i ≤ 12) аав ээжийн даалгаврыг биелүүлбэл цэцэг ai
см ургана, харин тэр цэцгийг i-р сард услахгүй бол цэцэг тэр сардаа ургахгүй гэдгийг мэдэв. Мөн цэцэг k см-ээс бага ургах л юм бол аав ээж нь түүнийг цэцэг усалж байсан гэдэгт итгэхгүй байж болох юм гэдгийг ойлгожээ.
Цэцгийг k см-ээс багагүй ургуулахын тулд Петя хамгийн багадаа хэдэн сарын турш услах хэрэгтэй болохыг олоход туслаарай.
Input
Эхний мөр k (0 ≤ k ≤ 100) бүхэл тоог агуулна. Дараагийн мөр хоосон зайгаар тусгаарлагдсан 12 бүхэл тоог агуулна. Энэ мөрөнд байгаа i-р (1 ≤ i ≤ 12) тоо нь ai
(0 ≤ai ≤ 100
) тоог илтгэнэ.
Output
Цэцгийг k см-ээс багагүй ургуулахын тулд Петя хамгийн багадаа хэдэн сарын турш услах хэрэгтэйг илэрхийлэх бүхэл тоог хэвлэ. Хэрэв цэцэг жилд k см ургаж чадахааргүй бол "-1" гэж хэвлэнэ үү.
Example
Input 1:
5
1 1 1 1 2 2 3 2 2 1 1 1
Output 1:
2
Input 2:
0
0 0 0 0 0 0 0 1 1 2 3 0
Output 2:
0
Input 3:
11
1 1 4 1 1 5 1 1 4 1 1 1
Output 3:
3
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2014-12-15 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE |
Эх сурвалж: | Codeforces |