Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB7417 - Хүнс худалдаж авах |
Мишка ойролцоох дэлгүүрээс хоол худалдаж авахыг хүсч байна. Эхэндээ, түүнд s төгрөг байсан.
Мишка дараахь үйлдлийг хэдэн ч удаа (хийхгүй байсан ч болно) хийж болно: 1 ≤ x ≤ s
байх эерэг бүхэл тоо сонгоод , яг x төгрөгний үнэтэй хүнс авахад түүнд [x/10] төгрөгний буцаан
олголт ирнэ (өөрөөр хэлбэл, x төгрөг зарцуулахад түүнд [x/10] төгрөг буцаж ирнэ). [a/b] үйлдэл нь
a тоог b тоонд хуваагаад доош нь бүхэлдэх үйлдэл юм.
Та хүссэн үнэтэй бараагаа үргэлж худалдаж авч чадна.
Таны даалгавар бол Мишка хоол хүнсээ оновчтой худалдаж авбал зарцуулж болох хамгийн дээд хэмжээг олох явдал юм.
Жишээлбэл, хэрэв Мишкад s = 19 төгрөг байгаа бол тэр эхлээд x = 10 төгрөгөөр хүнс авахад түүнд 1 төгрөгийн буцаан олголт ирнэ.
Одоо түүнд s = 10 төгрөг үлдээд, дахиад x = 10 төгрөгөөр хүнс авахад ахиж 1 төгрөгийн буцаан олголт ирээд түүнийгээ үрэхэд нийт
21 төгрөгөөр хүнсээ худалдаж авсан байна.
Та t тестэнд хариулна.
Input
Оролтын эхний мөрөнд нэг бүхэл тоо t (1 ≤ t ≤ 104) байна – Тестийн тоо тоо.
Дараагийн t мөр тус бүр тестийг илэрхийлнэ. Мөр болгонд s (1 ≤ s ≤ 109) бүхэл тоо байрлана. - Эхэндээ Мишкад байсан төгрөгний тоон хэмжээ.
Output
Тест бүрийн хариуг хэвлэ. Хэрэв Мишка хоолоо оновчтой худалдан авбал зарцуулж болох хамгийн их мөнгөн дүн.
Example
Input:
6
1
10
19
9876
12345
1000000000
Output:
1
11
21
10973
13716
1111111111
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2020-02-17 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 ASM64 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE |
Эх сурвалж: | http://codeforces.com/contest/1296/problem/B |