Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB7343 - Суваг солих |
Би бол зурагт үзэх үнэхээр дуртай нэгэн. Гэсэн хэдий ч би нэг сувагаа удаан үзээд байж чаддаггүй тул үргэлж л сувгаа сольж байдаг.
Миний нохой удирдлагыг минь идэхээр оролдсоноос болж суваг солихдоо хамгийн их ашигладаг байсан тоон товчлуурууд нь ажиллагаагүй болчихсон. Тиймээс одоо зөвхөн дээшээ доошоо гүйлгэдэг товчлуурууд нь ажиллаж байгаа. Энэ нь үнэхээр уур хүргэм учир нь 3-р сувгийг үзэж байгаад 9-ийг үзэхийн тулд заавал 6 удаа дээшээ товч дарах шаардлагатай болж байгаа юм!
Миний телевиз 0..99 хоорондох 100 сувагтай бөгөөд 99-өөс 0 руу дээшээ товчоо нэг дараад очиж болдог бөгөөд үүний эсрэгээр 0-ээс 99 рүү бас доошоо товчоо нэг дараад очиж болдог.
Тэгээд миний хүсч байгаа зүйл бол одоо үзэж байгаа сувгаасаа үзэхийг хүсч байгаа суваг руугаа хамгийн багадаа хэдэн үйлдлээр очиж болохыг мэдэх юм. Надад туслаач.
Input
Оролт нь олон тестээс бүрдэнэ. Хамгийн ихдээ 200.
Тест бүр одоо байгаа суваг болон үзэхийг хүсч байгаа сувгийг маань илэрхийлсэн 2 бүхэл a,b (0<=a,b<100) тооноос бүрдсэн нэг мөрөөс бүрдэнэ.
Оролт нь 2 ширхэг -1-ийг агуулсан тест орж ирэхэд дуусах бөгөөд энэ тестэнд бодолт хийхгүй.
Output
Тест бүрд нэг бүхэл тоо болох 2 сувгийн хооронд гүйлгэхэд шаардагдах хамгийн бага тоог гаргана.
Example
Input:
3 9
0 99
12 27
-1 -1
Output:
6
1
15
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2013-06-08 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE |
hide comments