Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

RGB7329 - Шинэ жилийн гэрлэн хэлхээ

Шинэ жил болох гэж байхад хотод цас ороогүй байгаад Поликарп гутарч байна. Тэр шинэ жилийн уур амьсгал оруулахын тулд гэрээ гэрлэн хэлхээгээр чимэглэхээр шийдэв.

Дэлгүүр энэ жил “Өөрийн чимэглэлийг өөрөө бүтээе” нэртэй үйлчилгээ үзүүлж байгаа. Та улаан, ногоон, цэнхэр өнгийн гэрлүүдээс сонгон авч дэлгүүрийн ажилчдаар гагнуулан шулуун хэлхээ үүсгэж өгнө. Эцэст нь үүссэн хэлхээнд ижил өнгийн 2 гэрэл зэрэгцэн орохгүй юм.

Жишээ нь та 3 улаан, 3 ногоон, 3 цэнхэр өнгийн гэрэл сонгосон бол ажилчдын үүсгэсэн хэлхээ ийм байж болно :  “RGBRBGBGR” (“RGB” нь харгалзан улаан, ногоон, цэнхэр өнгийн гэрлүүд гэсэн үг). Хэлхээний хоёр захын гэрэл адил өнгөтэй байж болно.

Гэвч та 1 улаан, 10 ногоон, 2 цэнхэр өнгийн гэрэл сонгосон бол ажилчид танд нөхцөлийг хангах хэлхээ үүсгэж өгч чадахгүй. Учир нь эдгээр гэрлүүдээр үүсгэсэн ямар ч хэлхээнд заавал ижил өнгийн гэрэл дараалж орно.

Тэгэхээр Поликарп хэдэн гэрэл худалдаж авсан ба түүгээр гэрлэн хэлхээ хийж болох эсэхийг мэдэхийг хүсэж байна. Хэрэв болох бол “Yes” үгүй бол “No” гэж хэвлэх алгортм бичнэ үү.

Input

Эхний мөрөнд ганц бүхэл тоо t (1≤t≤100байна. Поликарпийн сонголтуудын тоо.

Дараагийн  мөр болгонд  rg ба (1≤r,g,b≤109 гэсэн гурван тоо өгөгдөнө. харгалзан улаан, ногоон, цэнхэр өнгүүдийн тоо.

Output

t мөр хэвлэнэ. Уг гэрлүүдээр хэлхээ үүсгэж болох бол “Yes” үгүй бол “No” гэж хэвлэнэ.

Example

Input:

3

3 3 3

1 10 2

2 1 1

Output:

Yes

No

Yes

 

Орчуулсан : УБ хот 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Мөнх-Оргил. 2019.12.29


Нэмсэн:Bataa
Огноо:2016-01-14
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:ADA95 ASM32 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE
Эх сурвалж:https://codeforces.com/contest/1279/problem/A

© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.