Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB7290 - Кенгуру |
Супер кенгуру шулуун зам дээр баруун болон зүүн тийш гайхамшигт харайлтууд хийдэг. Анхны харайлт 1м, 2 дахь харайлт 2м, 3 дахь харайлт 4м гэх мэтээр харайлт бүр нь өмнөх харайлтаасаа 2 дахин урт харайлт хийдэг. Эхлэлийн байрлалаас баруун тийш d зайд хамгийн багадаа хэдэн харайлтаар очих вэ. Мөн харайлтыг дүрсэлнэ үү.
Input
Натурал тоо d өгөгдөнө. 0<d<231-1.
Output
d зайд харайж очих боломжгүй бол Impossible гэж хэвлэнэ.
d зайд харайж очих боломжтой бол эхний мөрөнд харайлтын тоо, дараагийн мөрөнд харайлтуудыг нэмэх эсвэл хасах тэмдэгтэйгээр сул зайгүйгээр залган хэвлэнэ. Баруун тийш харайлт хийсэн бол + тэмдэгтэйгээр, зүүн тийш харайлт хийсэн үед - тэмдэгтэйгээр харайлтыг бичнэ.
Тухайлбал 3 дахь харайлтыг зүүн тийш хийсэн байвал -4 гэж тэмдэглэнэ. Жишээнүүдийг сайн ажиглана уу.
Example
Input 1 :
16
Output 1 :
Impossible
Input 2 :
17
Output 2 :
5
-1-2-4+8+16
Input 3 :
55
Output 3 :
6
+1+2-4+8+16+32
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2013-04-07 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE |
Эх сурвалж: | ОХУ олимпиад, анхан |
hide comments