Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB7269 - Оргил өөд |
Явган аяллын "Оргил өөд" клуб аяллаасаа буцаж ирлээ. Одоо тэд дамжин алхсан уулнуудаа санахыг хичээж байна. N ширхэг зогсоолууд байгаа гэдгийг мэдэж байгаа бөгөөд эдгээр нь бүгд далайн түвшнээс дээш 1-ээс N километр хүртэлх бүхэл тоон ялгаатай өндрүүдтэй юм. Эхний өдөр тэд эхний зогсоолоос хоёр дахь зогсоол руу аялсан, хоёр дахь өдөр тэд хоёр дахь зогсоолоос гурав дахь руу гэх мэтчилэн аялсан ба сүүлийн өдөр тэд N − 1 зогсоолоос N зогсоол руу аяласнаар аяллыг амжилттай дуусгажээ.
Тэд зогсоолуудын өндрийг эргэж санахыг хичээв. Тэдэнд аялалынхаа туршид өгсөж хэдэн хоног аялсан болон уруудаж хичнээн хоног аялсныг тэмдэглэсэн тэмдэглэл байгаа. Аяллын тэмдэглэлээс зогсоолуудын боломжит өндрүүдийг харуулж тэдэнд тусална уу.
Input
Эхний мөрөнд сөрөг биш бүхэл A тоо байна. Энэ тоо нь өгсөж аялсан хоногийн тоог илэрхийлнэ. Хоёр дахь мөрөнд сөрөг биш бүхэл B тоо агуулагдана. Энэ нь уруудаж аялсан хоногийн тоо юм
(A + B + 1 = N, 1 ≤ N ≤ 100 000).
Output
1-ээс N хүртэлх ялгаатай бүхэл N ширхэг тоог буюу зогсоолуудын өндрийг очсон байж болох дарааллаар нь хэвлэнэ үү.
Example
Input 1:
0
1
Output 1:
2 1
Input 2:
2
1
Output 2:
1 3 4 2
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2014-12-14 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE |
Эх сурвалж: | https://codeforces.com/contest/491/problem/A |