Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB7263 - Соробан |
Та Япон улс нэг хүнд ноогдох электрон барааны тоогоороо дэлхийд тэргүүлдгийг мэдэх байх. Тэгвэл та Японы бага сургуулийн багш нар хүүхдүүдэд тоо тоолохыг заахдаа Япон үндэсний сампин - соробаныг ашигладгыг мэдвэл гайхах байх. Мэдээж энэ нь шалтгаантай, тэгэхдээ энэ тухай одоо ярихгүй. Соробан нь дараах бүтэцтэй байдаг гэнэ.
Соробан хэд хэдэн утастай бөгөөд утас бүр нь 5 бөмбөгтэй. Утаснууд нь хөндлөнгөөр татагдсан болно. Бүх утасны хамгийн зүүн талын бөмбөг бусдаасаа тусгаарлагч утсаар салгагдсан байдаг. Уг ганц бөмбгийг "го-дама" гэх бөгөөд үлдсэн 4 бөмбөгийг "ичи-дама" гэж нэрлэдэг. Бүх утас тус бүртээ 0 − 9 утгыг илэрхийлдэг бөгөөд утас бүрийн утгыг дараах алгоритмоор тодорхойлно
- Анх утгыг 0 гэж үзье.
- Хэрвээ "го-дама" баруун тийш шилжсэн байвал утга дээр 5-г нэмнэ.
- Зүүн тийш түлхэгдсэн "ичи-дама"-н тоогоор утгыг нэмнэ.
Иймд дээр үзүүлсэн зургийн эхний утас 0, голын утас 2, доод утас 7-н цифрийг илэрхийлнэ. Бид хамгийн дээд утсыг нэгжийн орон болгож үзэх тул нийт 720-г илэрхийлсэн байна.
Өгөгдсөн n тооны соробан сампин дээрх дүрслэлийг хэвлэ.
Input
Оролтонд n (0 ≤ n < 109) тоо өгөгдөнө.
Output
n тооны цифр бүрийг сүүлээс нь эхэн хүртэл (зурагт үзүүлсэн шиг) нэг нэг мөрөөр хэвлэ. Бөмбөгийг Латин цагаан толгойн том 'O' үсгээр, утасны хэсгийг '-', тусгаарлагч босоо утсыг '|' тэмдэгтээр дүрслэнэ. n тоо урдаа тэггүйгээр хэдэн оронтой байна, төдий тооны мөр хэвлэнэ. Бид 0-н тоог 0-р эхлээгүй гэж үзнэ.
Example
Input 1:
2
Output 1:
O-|OO-OO
Input 2:
13
Output 2:
O-|OOO-O
O-|O-OOO
Input 3:
720
Output 3:
O-|-OOOO
O-|OO-OO
-O|OO-OO
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2014-01-08 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE |
Эх сурвалж: | Codeforces.com |
hide comments