Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB7191 - Метро Аалзны тор |
Их хотод тээврийн хүндрэлтэй асуудлаа шийдвэрлэхийн тулд хялбар метро байгуулж туршжээ. Байгууламж нь хотын төвөөс гарсан 6 цацраг шугам болон зөв зургаан өнцөгт хэлбэрийн k ширхэг бүслүүрээс тогтоно. Метроны буудлууд нь цацраг шугам болон бүслүүрүүдийн огтлолцол дээр байрлана. Буудал бүр дээр бүслүүрээс цацраг руу мөн цацрагаас бүслүүр рүү шилжин суухыг зөвшөөрдөг. Цацраг шугамыг цагийн зүүний дагуу 1-ээс 6 хүртэл дугаарласан. Цагираг бүслүүрүүд хотын төвөөс эхлэн дугаарлагдана. ( Хотын төвийг 1 буудлаас тогтох 0 дугаартай цагираг бүслүүр гэж тооцно.)
Цацраг шугаман дээр байрлах зэргэлдээ 2 буудлын хоорондох зай яг 1км.
i дугаартай цагирган бүслүүр дээр байрлах зэргэлдээ 2 буудлын хоорондох зай i км.
Буудал болгон нь цацраг шугамын дугаар ( 1<=r<=6 ) ба бүслүүр цагирагийн дугаар k ( 0<=k<=32000 ) хоёроор илэрхийлэгдэх хос тоонуудаар тодорхойлогдоно.
Өгөгдсөн хоёр буудлын хоорондох хамгийн богино замын уртыг ол.
Input
Эхлэл болон төгсгөлийн буудлын координатууд нэг мөрөнд өгөгдөнө. r1,k1,r2,k2.
Output
Эхлэл буудлаас төгсгөлийн буудал хүрэх богино замын уртыг км-ээр тооцож гарга.
Example
Input 1:
1 5 1 4
Output 1:
1
Input 2:
1 5 2 4
Output 2:
5
Input 3:
2 0 6 3
Output 3:
3
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2013-03-25 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE |
Эх сурвалж: | 2013 он Нийслэл 1-р даваа |
hide comments
|
|||||
2020-01-08 06:15:24
hog baihgui suguudaa |
|||||
2020-01-08 06:15:23
erguu maluud oorsdoo bod Last edit: 2020-01-08 06:15:47 |