Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB7180 - Тэрэг тэмээ ноён |
Бяцхан Петя шатар тоглож сурч байгаа ба тэр хэдийнээ ноён, тэрэг, тэмээгээр хэрхэн нүүдгийг мэдэж авчээ. Шатрын бодуудын нүүдлийн дүрмийг эргэн сануулъя. Шатрын хөлөг нь 8х8 харьцаа бүхий 64 дөрвөлжин нүдээс бүрдэнэ. Нүдийг мөр болон баганы дугаар болох r, c бүхэл тоонууд илтгэнэ (уламжлалт тоглоомд баганыг үсгээр дугаарладаг). Шатрын бод бүр зөвхөн нэг нүдийг л эзлэх ба нүүдлүүд нь дараах дүрэмтэй:
- Тэрэг нь хөлгийн аль ч нүд рүү босоогоор болон хөндлөнгөөр нүүнэ.
- Тэмээ нь хөлгийн аль ч нүд рүү диагоналиар нүүнэ.
- Ноён бүх чиглэлд нэг нүдээр нүүнэ - хөндлөн, босоо, диагональ.
Дээрх маягаар нүүнэ
Петя эдгээр бод бүр r1, c1 нүдээс r2, c2 нүд рүү нүүхэд хамгийн багадаа хичнээн тооны нүүдэл хийх вэ? гэж боджээ. Шатрын хөлөг дээр нэгээс өөр бод байхгүй гэж үзээд түүнд энэ асуултанд хариулахад туслаарай.
Input
Оролт нь эхлэл болон төгсгөлийн нүдний координатыг илэрхийлэх дөрвөн бүхэл тоог агуулна. r1, c1, r2, c2 (1 ≤ r1, c1, r2, c2 ≤ 8).
Шатрын хөлгийн мөрийг 1-ээс 8 хүртэлх тоогоор дээрээс нь доош нь, баганыг 1-ээс 8 хүртэлх тоогоор зүүнээс баруун руу дугаарлана.
Output
Тэрэг, тэмээ, ноён (энэ дарааллаар) r1, c1 нүдээс r2, c2 нүд рүү нүүхэд шаардагдах хамгийн бага нүүдлийн тоог зайгаар тусгаарласан гурван бүхэл тоогоор хэвлэнэ. Хэрвээ тухайн бод нүүдэл хийхгүй бол тохирох тооны оронд 0-ийг хэвлэнэ.
Example
Input 1:
4 3 1 6
Output 1:
2 1 3
Input 2:
5 5 5 6
Output 2:
1 0 1
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2014-01-06 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 BASH BF C NCSHARP CSHARP C++ 4.3.2 CPP C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO JULIA LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON PYPY3 PYTHON3 RUBY SCALA SCM guile ST TCL WHITESPACE |
Эх сурвалж: | Codeforces.com |
hide comments