Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB1332 - Урамшуулалт худалдаа IOI 95 |
Дэлгүүрийн бараа бүр тодорхой бүхэл тоон үнэтэй. Жишээ нь цэцэг 2 золет, ваар 5з. Худалдан авагчдыг татахын тулд дэлгүүр урамшуулалт худалдаа зарлажээ.
Энэ урамшуулалт худалдаагаар нэг болон түүнээс олон барааг хямдралтай үнээр авах боломжийг санал болгожээ. Жишээ нь:
- 3 цэцгийг 6з-ээр авахын оронд 5з-ээр.
- 2 ваар нэг цэцгийг 12з авахын оронд 10з-ээр.
Уг урамшууллын боломжийг ашиглан хэрэглэгчийн худалдан авсан барааны нийт дүнг хамгийн хямд болгох програм бич. Хэдийгээр нийт дүнг багасгах байсан ч бараа нэмэхийг хориглоно.
Дээр өгөгдсөн үнэ болон урамшууллын хувьд 3 цэцэг 2 ваарны хамгийн хямд үнэ нь 14з. Энэ нь 2 ваар 1 цэцэг 10з, 2 цэцэг 4з нийт 14з болно.
ПРОГРАМЫН НЭР: shopping
ОРОЛТЫН ФОРМАТ
Оролтонд урамшууллууд түүний араас худалдан авалт байна.
1-р мөр: |
Урамшуулалт худалдааны төрлийн тоо s(0 <= s <= 99). |
2..s+1 мөр: |
Мөр бүр санал болгож буй хямдралыг илэрхийлсэн бүхэл тоонууд байна. Эхний тоо n (1 <= n <= 5) нь урамшуулалд байгаа барааны нэр төрлийн тоо. Дараагийн n хос тоо с болон к нь барааны тоо (1 <= k <= 5) бүтээгдэхүүны код (1 <= c <= 999). Сүүлийн тоо p(1 <= p <= 9999 нь хямдарсан үнэ. Энэ үнэ нь бүх бараануудын жирийн үнээс хямд байна. |
s+2 мөр: |
Барааны нэр төрөл b (0 <= b <= 5). |
s+3..s+b+2 мөр: |
Дараагийн b мөр бүрт 3 бүхэл тоо c, k, p байна. С(1 <= c <= 999)нь барааны код. K(1 <= k <= 5). энэ бараа хэдэн ширхэг байгаа нь. P(1 <= p <= 999). ердийн үнэ. Хамгийн ихдээ 5*5=25 бараа худалдан авч болно |
ЖИШЭЭ ОРОЛТ(файл shopping.in)
2
1 7 3 5
2 7 1 8 2 10
2
7 3 2
8 2 5
ГАРАЛТЫН ФОРМАТ
Нэг бүхэл тоо байна. Худалдан авалтанд төлөх боломжит хамгийн бага төлбөр.
ЖИШЭЭ ГАРАЛТ (file shopping.out)
14
Орчуулсан : Б.Даваабаяр
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2010-04-15 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 ASM64 BASH BF C CSHARP C++ 4.3.2 CPP CPP14 C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON RUBY SCALA SCM guile SCM qobi ST TCL TEXT WHITESPACE |