Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB1323 - Эргэлдэж буй дугуйнууд |
Тус бүр нь нэг буюу түүнээс олон сэтэрхийтэй 5 ширхэг тунгалаг биш дугуй өгөгджээ. Эдгээр дугуйнуудыг хурдан хугацаанд зөв зэрэгцүүлэх даалгаврыг биелүүл. Дугуй бүр дугаартай бөгөөд эргэлдэж эхлэхэд бүгд өгөгдсөн дугаарын дагуу байрласан байна. Дугуйнууд бүгд цагийн зүүний дагуу эргэх бөгөөд бүгд төд удалгүй 1 градус 2 градусын өнцгийг өнгөрөн эргэнэ ( хэдийгээр зэрэг биш ч гэсэн ).
Энэ бодлого нь бүхэл тооны бодлого өөрөөр хэлбэл дугуйнууд хэзээ ч 1.5 градус эсвэл 23.51234123 гэсэн өнцөгт байрлахгүй. Дугуйнуудын хурднаас хамааран агшин зуурт л 20- оос 25 градус руу эсвэл 30-аас 40 градус руу шилжинэ. Дугуй бүр секунтэнд тодорхой бүхэл тоон градусаар ( 0 <= хурд <= 180 ) эргэнэ.
Дугуйн дахь сэтэрхий нь эхлэлийн өнцөг болон хэмжээ гэсэн хоёр бүхэл тоогоор илэрхийлэгдэнэ. Тестийн өгөгдөл дэх сэтэрхийнүүд нь хоорондоо дор хаяж нэг градусын зайтай байна.
Дугуйнууд эргэж эхлэх үед буюу 0 цагт бүх дугуйнууд дугаарын дагуу дарааллан байрласан байна. Дугуйнууд дээрхи сэтэрхийнүүд ямар цагт давхцахыг олох програм бич. Энэ үед гэрлийн туяа бүх дугуйнуудын зайгаар нэвт тусах боломжтой болох юм. Эргэлтийн аль ч үед энэ агшин тохиож болно.
ПРОГРАМЫН НЭР: spin
ОРОЛТЫН ФОРМАТ
5 мөр бүр нэг дугуйг илэрхийлнэ.
Мөрийн
- эхний бүхэл тоо нь дугуйн эргэлтийн хурд
- дараагийн тоо нь дугуйн дээрх сэтэрхийний тоо (1<= W <=5)
- Дараагийн W хос бүхэл тоо бүр сэтэрхийний эхлэлийн өнцөг болон хэмжээ.
ЖИШЭЭ ОРОЛТ (файл spin.in)
30 1 0 120
50 1 150 90
60 1 60 90
70 1 180 180
90 1 180 60
ГАРАЛТЫН ФОРМАТ
Нэг мөрөнд ганц бүхэл тоо байна. Энэ нь эхний удаа дугуйнуудын нүх зэрэгцэх үе, энэ үед гэрлийн туяа нэвт тусах боломжтой. Хэрвээ дугуйнууд хэзээ ч ингэж зэрэгцэхгүй бол ‘none’ ( жижиг үсгээр хашилтгүйгээр) гэж хэвлэ.
ЖИШЭЭ ГАРАЛТ (файл spin.out)
9
Орчуулсан Б.Даваабаяр
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2010-03-29 |
Хугацааны хязгаарлалт: | 0.100s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 ASM64 BASH BF C CSHARP C++ 4.3.2 CPP CPP14 C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON RUBY SCALA SCM guile SCM qobi ST TCL TEXT WHITESPACE |