Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB1245 - Энгийнээс аравт руу |
N нь хүртвэр, D нь хуваарь байх N/D хэлбэртэй энгийн бутархай тоог аравтын бутархай руу хөрвүүлэх програм бич. Хэрвээ аравтын бутархай нь цифрүүдийн дарааллыг давтдаг бол уг дарааллыг хаалтанд хийнэ үү. Жишээ нь 1/3=.33333333333…. үүнийг 0.(3) гэж харуулна мөн 41/333=0/123123123… энэ тоог 0.(123) гэх мэт. Бүхэл тоог xxx.0 гэсэн хэлбэрээр харуул. Жишээ хөрвүүлэлтүүд:
1/3 = 0.(3)
22/5 = 4.4
1/7 = 0.(142857)
2/2 = 1.0
3/8 = 0.375
45/56 = 0.803(571428)
Програмын Нэр: fracdec
Оролтын Формат
Нэг мөрөнд зайгаар тусгаарлагдсан хоёр бүхэл тоо N, D (1 <= N,D <= 100000.) байна.
Жишээ Оролт (файл fracdec.in)
45 56
Гаралтын Формат
Дээр заасны дагуу аравтын бутархай руу хөрвүүлж харуул. Хэрвээ үр дүн 76-гаас олон тэмдэгт болвол мөр бүрт 76 тэмдэгтээр хэвлэ.
Жишээ гаралт (файл fracdec.out)
0.803(571428)
Орчуулсан Б.Даваабаяр
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2010-03-15 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 ASM64 BASH BF C CSHARP C++ 4.3.2 CPP CPP14 C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON RUBY SCALA SCM guile SCM qobi ST TCL TEXT WHITESPACE |