Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB1242 - Төөрдөг байшин |
Фермер Жоны толгойд солиотой санаа төрж эдлэн газартаа аварга том төөрдөг байшин барьжээ. Аз болоход гаднах хашаанд хоёр банз дутаж хоёр хаалгатай болжээ. Үүнээс ч сайхан зүйл бол түүний барьсан төөрдөг байшингийн доторх аль ч цэгээс гарц олдох бөгөөд тэрээр үүнийгээ төгс төөрдөг байшин гэж нэрлэжээ.
W (1 <= W <= 38) өргөнтэй H (1 <= H <= 100) өндөртэй, 2*H+1 болон 2*W+1 тэмдэгтээс бүтэх доор үзүүлэх форматаар өгөгдсөн төөрдөг байшин өгөгджээ. Таны даалгавар бол төөрдөг байшингийн доторх хамгийн муу цэгээс ( хамгийн хялбар замаар явахад бусад аль ч хэсгээс явснаас хамгийн их хугацаа зарцуулах) төөрдөг байшингаар гарах хүртэл хэдэн алхам явахыг олох юм. Мэдээж үнээнүүд х, у тэнхлэгтэй паралель буюу перпендикуляраар явах бөгөөд диагональдаж явахгүй. Шинэ нүдэнд шилжих бүрт нэг нэгж зай гэж үзнэ ( төөрдөг байшингаас гарахыг бас нэг шилжилт гэж тооцно).
W=5, H=3 хэмжээтэй төөрдөг байшинг үзүүллээ.
+-+-+-+-+-+
| |
+-+ +-+ + +
| | | |
+ +-+-+ + +
| | |
+-+ +-+-+-+
Хашааны гадаснууд нь зөвхөн сондгой тоотой мөр болон баганад байрлана (жишээнд байгаа шиг). Төөрдөг байшин гаднах ханандаа яг хоёр ширхэг хоосон хэсэгтэй.
Програмын Нэр: maze1
Оролтын Формат
1-р мөр: |
Зайгаар тусгаарлагдсан W болон H |
2-с 2*H+2 мөр: |
Төөрдөг байшинг илэрхийлэх 2*W+1 тэмдэгтүүд |
Жишээ Ололт (файл maze1.in)
5 3
+-+-+-+-+-+
| |
+-+ +-+ + +
| | | |
+ +-+-+ + +
| | |
+-+ +-+-+-+
Гаралын Формат
Нэг бүхэл тоо байна. Төөрдөг байшингийн аль ч цэгээс үнээний найдвартай гарч чадах хамгийн бага алхамын тоо.
Жишээ Гаралт (файл maze1.out)
9
Тайлбар: Зүүн доод булангаас гарахад хамгийн багадаа 9 алхам.
Орчуулсан : Б.Даваабаяр
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2010-03-15 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 ASM64 BASH BF C CSHARP C++ 4.3.2 CPP CPP14 C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON RUBY SCALA SCM guile SCM qobi ST TCL TEXT WHITESPACE |