Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
RGB1154 - Бэрз байрлуулалт |
Доор үзүүлсэн 6х6 хэмжээтэй шатрын хөлгөнд анхаарлаа хандуулна уу. Тэгээд 6 ширхэг бэрзийг мөр болон багана бүрт цор ганц бэрз байхаар өрсөн байгааг анхаар. Мөн аль ч диагональ дээр нэгээс олон бэрз байрлуулаагүй байгаа. (Диагональ нь зүүн дээрээс баруун доод булан руу, баруун дээд булангаас зүүн доод булан руу байх бүх диагональ, зөвхөн 2 том нь биш бүгд.)
Column
1 2 3 4 5 6
-------------------------
1 | | O | | | | |
-------------------------
2 | | | | O | | |
-------------------------
3 | | | | | | O |
-------------------------
4 | O | | | | | |
-------------------------
5 | | | O | | | |
-------------------------
6 | | | | | O | |
-------------------------
Дээрх хариу нь 2 4 6 1 3 5 гэсэн дарааллаар тодорхойлогдож байгаа бөгөөд 1-ээс 6 хүртэлх мөр бүрт бэрз хэд дүгээр баганад байрлахыг зааж байгаа юм.
ROW |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
COLUMN |
2 |
4 |
6 |
1 |
3 |
5 |
Энэ бол бэрз байрлуулалтын нэг хариу/шийдэл юм. Бэрз байрлуулалтын бүх ялгаатай хариунуудын жагсаалтыг олох програм бич. Дээр үзүүлсэн баганы тэмдэглэгээг ашиглан хариуг хэвлэ. Бэрзннй байрлалын жагсаалт дахь цифрүүдээр үүсэх тоон өсөхөөр нь дараалуулж эхний 3 хариуг хэвлэ. Тэгээд нийт боломжит хариуны тоог хэвлэ.
ОРОЛТ
Бүхэл тоо N (6 <= N <= 13) . Энэ нь NxN шатрын хөлгийн хэмжээс.
ГАРАЛТ
Эхний 3 мөрөнд N ширхэг тоо нэг хоосон зайгаар тусгаарлагдан хэвлэгдэнэ. Эдгээр нь эхний 3 хариу байна. 4 дахь мөрөнд нийт хариуны тоо байна.
ЖИШЭЭ
ОРОЛТ
6
ГАРАЛТ
2 4 6 1 3 5
3 6 2 5 1 4
4 1 5 2 6 3
4
Орчуулсан : Б.Даваабаяр
Нэмсэн: | Bataa |
Огноо: | 2010-02-18 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | ADA95 ASM32 ASM64 BASH BF C CSHARP C++ 4.3.2 CPP CPP14 C99 CLPS LISP sbcl LISP clisp D ERL FORTRAN HASK ICON ICK JAVA JS-RHINO LUA NEM NICE OCAML PAS-GPC PAS-FPC PERL PHP PIKE PRLG-swi PYTHON RUBY SCALA SCM guile SCM qobi ST TCL TEXT WHITESPACE |