Problem hidden
|This problem was hidden by Editorial Board member probably because it has incorrect language|version or invalid test data, or description of the problem is not clear.|

OLAI1 - Холилт

Холилт

Хугацаа: 1 сек

Санах ой: 32 мб

(2023 оны Улсын мэдээлэл зүйн онлайн сорилго. Сурагч ангилал A бодлого)

Нэг квадрат нүд хоосон байх 4х4 хэмжээтэй талбайд гүйдэг 15 квадрат нүднээс бүрдэх эвлүүлдэг тоглоомыг авч үзье. Квадратуудыг англи цагаан толгойн ‘A’-аас ‘O’ хүртэл том үсгээр тэмдэглэж, тоглоомын эвлэрсэн буюу хүссэн байрлалыг дараах байдлаар тодорхойлно:

 

A

B

C

D

E

F

G

H

I

J

K

L

M

N

O

.

Тоглоомыг тоглохын тулд эхлээд холих ёстой. Энд “холилт”-ыг квадрат нүд бүрийн одоогийн байрлал ба түүний эвлэрсэн үеийн байрлалын хоорондох зайн нийлбэрээр тодорхойлно. Хоёр квадратын хоорондох зай гэдэг нь тэдний мөрүүд ба багануудын дугаарын зөрөөний нийлбэрийн абсолют утга юм.

Өгөгдсөн “Холилт”-ыг тооцоолох программ бичээрэй.

Оролт:

Оролтын дөрвөн мөрөнд тус бүр дөрвөн тэмдэгт байх бөгөөд “Холилт”-ын одоогийн төлөвийг илэрхийлнэ.

Гаралт:

“Холилт”-ыг тодорхойлох утгыг нэг мөрөнд гаргаарай.

Жишээ:

Оролт

Гаралт

ABCD

EFGH

IJKL

M.NO

2

.BCD

EAGH

IJFL

MNOK

6

 

2 дугаар жишээний тайлбар: Эвлэрсэн үеийн байрандаа байхгүй байгаа нүднүүдийн зайнуудын нийлбэр олоход хангалттай. Энд A, F, K нүднүүд өөрийн байранд байхгүй байна. Тиймээс тэдгээрийн өөрийн байр хүрэх зайг олж нэмнэ.

A нүдний зай: Өөрийн байх ёстой байрлал (1,1) ба одоогийн байрлал  (2,2) байна. Иймд |(2-1)+(2-1)|=2

F нүдний зай: Өөрийн байх ёстой байрлал (2,2) ба одоогийн байрлал  (3,3) байна. Иймд |(3-2)+(3-2)|=2

K нүдний зай: Өөрийн байх ёстой байрлал (3,3) ба одоогийн байрлал  (4,4) байна. Иймд |(4-3)+(4-3)|=2

Ийнхүү нийт зай нь 2+2+2=6 байна. 


Нэмсэн:Leo
Огноо:2023-11-08
Хугацааны хязгаарлалт:1s
Эх кодын хэмжээний хязгаарлалт:50000B
Memory limit:1536MB
Cluster: Cube (Intel G860)
Програмчлалын хэлүүд:C C++ 4.3.2 CPP CPP14 CPP14-CLANG

© Spoj.com. All Rights Reserved. Spoj uses Sphere Engine™ © by Sphere Research Labs.