Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
ULB201506 - Хонгил |
Монгол улс чадварлаг инженерүүд бэлтгэхэд мөн судалгаа шинжилгээний ажилд асар их хөрөнгө хаясны үр дүнд 2020 онд дэлхийн хамгийн хурдан тээврийн хэрэгсэл болох виртуал-хонгилыг бүтээж чадав. Виртуал-хонгил бүр яг К ширхэг хотуудыг бүгдийг нь хооронд нь холбодог. 1 дугаартай хотоос N дугаартай хот хүрэхэд хамгийн багадаа хичнээн хотоор дамжих хэрэгтэйг тооцоолно уу.
Оролт:
Оролтын эхний мөрөнд сул зайгаар тусгаарлагдсан 3-н эерэг бүхэл тоо байх ба N (1 <= N <= 100 000) нийт хотуудын тоо, K (1 <= K <= 1 000) виртуал-хонгил бүр хэдэн хотыг холбосныг илэрхийлэх тоо, M (1 <= M <= 1 000) нийт ашиглаж байгаа виртуал-хонгилуудын тоо.
Дараагийн M ширхэг мөр бүрт виртуал-хонгил бүрийн тухай мэдээлэл байх ба энэ нь К ширхэг тооноос бүрдэх буюу эдгээр нь тухайн виртуал-хонгил аль аль хотуудыг хооронд холбосоныг илэрхийлэх хотуудын дугаарууд юм.
Гаралт:
Гаралт нь бодлогын хариу болох ганц тооноос бүрднэ. Хэрэв 1 дугаартай хотоос N дугаартай хотруу очих боломжгүй бол -1 гэж хэвлэ.
Жишээнүүд:
Оролт:
9 3 5
1 2 3
1 4 5
3 6 7
5 6 7
6 8 9
Гаралт:
4
Оролт:
15 8 4
11 12 8 14 13 6 10 7
1 5 8 12 13 6 2 4
10 15 4 5 9 8 14 12
11 12 14 3 5 6 1 13
Гаралт:
3
1-р жишээний тайлбайр:
Боломжтой маршрут нь 1-3-6-9 эсвэл 1-5-6-9.
Нэмсэн: | munkhbat |
Огноо: | 2016-04-16 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: ASM64 NCSHARP GOSU JS-MONKEY JULIA PYPY3 |