Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
ULB201505 - Жеди хуваарилалт |
P
Оби-Ван Кеноби Камино гариг дээрх дайнд бэлтгэгдсэн хүчирхэг клон цэргүүдийн салаа байгааг Ёода мастерт амжилттай дамжуулжээ. Ёода мастер бүх гаригаас Жеди дайчдыг дуудуулсан ба Т гаригаас дайчид иржээ. Бүх Жеди цугласны дараа Ёода мастер нэг гаригаас ирсэн дайчдыг хүчнийх нь нийлбэр тэнцүү байхаар 2 хэсэгт хувааж нэг хэсгийг нь өөрөө, нөгөө хэсгийг нь Виндү мастераар удирдуулахаар болжээ. Гэвч зарим гаригаас ирсэн дайчдыг хүч тэнцүү 2 хэсэгт хуваах боломжгүй байв. Тиймээс Ёода мастер гариг бүрийн хувьд дайчдыг хүч тэнцүү 2 хэсэгт хуваах боломжтой эсэхийг мэдэх шаардлагатай болжээ.
Оролт: Эхний мөрөнд Жеди дайчид ирсэн гаригийн тоо Т<=5 байна.
Дараагийн Т мөрөнд уг гаригаас ирсэн дайчны тоог илэрхийлэх N болон дайчдын хүчийг тодорхойлох F1, F2, …, FN эерэг тоонууд байрлана. i-р дайчны хүч Fi байна.
Гаралт: Гариг бүрийн хувьд нэг мөрөнд уг гаригаас ирсэн дайчдыг хүч тэнцүү 2 хэсэгт хуваах боломжтой бол “YES”, үгүй бол “NO” (“” хашилтгүйгээр)хэвлэнэ.
Дэд бодлого 1: Тестийн 30%-д N<=20 ба дайчдын хүч Fi<=1016 байна.
Дэд бодлого 2: Тестийн 40%-д N<=35 ба нэг гаригаас ирсэн дайчдын хүчний нийлбэр 50000-аас бага байна.
Дэд бодлого 3: Тестийн 30%-д N<=35 ба дайчдын хүч Fi<=1016 байна.
Жишээ оролт:
2
3 1 2 3
5 1 2 3 4 5
Жишээ гаралт:
YES
NO
Нэмсэн: | munkhbat |
Огноо: | 2016-04-16 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: ASM64 NCSHARP GOSU JS-MONKEY JULIA PYPY3 |