Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
MP06 - Дэлгүүр |
Их дэлгүүрийн гудамж нь гудамжны эхлэлээс эхлэн бүхэл тоогоор дугаарлагдсан, хоорондоо яг
нэг нэг метр зайтай тус бүр өөр өөрийн өвөрмөц дахин давтагдашгүй бараануудаараа алдартай
олон дэлгүүртэй тул ирсэн жуулчид онгорхой байгаа бүх дэлгүүрээр заавал орж үздэг. Мөн гудамжны
орц, гарц дээр болон дэлгүүр бүрийн гадаа машины зогсоолтой нь энэ гудамжийг улам алдартай
болгосон. Харин муу тал нь өдөр бүр өөр өөр дэлгүүр онгойдог бас нэг машин нэг л удаа зогсоолд
зогсох боломжтой байдаг. Иймд жуулчид машинаа хаа нэг газар зогсоогоод бүх дэлгүүрүүдээр ороод
буцаад машиндаа ирэхийн тулд маш их алхах хэрэгтэй болдог.
Про лигийн мундаг оролцогчдод өнөөдөр онгорхой байгаа дэлгүүрүүдийн мэдээллийг хэлж өгсөн бол
жуулчид хамгийн багадаа хэдэн метр алхахыг тооцож өгнө үү.
Оролт
Эхний мөрөнд онгорхой дэлгүүрийн тоо N(N<1000) байна.
Дараагийн мөрөнд онгорхой дэлгүүрүүдийн дугаар болох N бүхэл тоог зайгаар тусгаарлан өгнө.
Гаралт
Бодлогын хариу болох 1 тоо байна.
Жишээ оролт
3
3 13 5
Жишээ гаралт
20
Нэмсэн: | munkhbat |
Огноо: | 2016-12-03 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: ASM64 NCSHARP GOSU JULIA PYPY3 |