Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
MMZOS04A - Захиа |
Алиса өөрийн найз Боб руу тэгш өнцөгт хэлбэртэй цаасан дээр захиа бичсэн. Уг цаасны талуудын урт нь a ба b сантиметр байсан. Захиагаа хийхээр олсон дугтуйны талуудын урт нь c ба d сантиметр байжээ.
Хэрэв захиа дугтуйнд багтахгүй бол түүнийг хэд хэдэн удаа нугалах хэрэгтэй болно. Алиса нугалах үйлдлийг хийхдээ захиагаа босоо эсвэл хэвтээ чиглэлд голоор нь нугалдаг.
Захиаг шаардлагатай тооны удаа нугалсны дараа Алиса түүнийг дугтуйнд хийнэ. Захиаг дугтуйнд хийхэд түүний талууд нь дугтуйн талуудтай параллель байна. Захианы тал бүрийн урт нь дугтуйн харгалзах талын уртаас ихгүй байгаа тохиолдолд түүнийг дугтуйнд багтааж болно. Захиаг дугтуйнд хийхийн өмнө 90 градусаар эргүүлж болно. Жишээ нь захианы талууд 30, 40 гэсэн урттай, дугтуйн талууд 40, 30 гэсэн урттай байгаа тохиолдолд Алиса захиагаа нугалах хэрэггүй ба зүгээр л 90 градус эргүүлээд дугтуйндаа хийнэ.
Алиса захиагаа хамгийн цөөндөө хэдэн удаа нугалж байж дугтуйнд багтаахыг мэдэхийг хүсч байгаа.
Оролт
Нэг мөрөнд a, b, c, d гэсэн дөрвөн бүхэл тоо өгөгдөх ба эдгээр нь харгалзан захианы болон дугтуйн талуудын урт байна ().
Гаралт
Алиса захиагаа хамгийн цөөндөө хэдэн удаа нугалж байж дугтуйнд багтаахыг илэрхийлэх ганц бүхэл тоо байна.
Жишээ
оролт |
гаралт |
5 2 3 4 |
1 |
8 7 7 1 |
3 |
Нэмсэн: | munkhbat |
Огноо: | 2021-03-31 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: NCSHARP JULIA PYPY3 |