Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
MMZOS02A - Нийлбэр |
Хүслэн 4-р ангид сурдаг. Тэр математикийн хичээлдээ сонирхолтой бөгөөд өгсөн 2 натурал тооны хооронд орших бүх бүхэл тоог нэг цифртэй тоо болтол тоо тус бүрийг түүний цифрүүдийн нийлбэрээр сольж бичжээ. Тухайлбал 197 тоог түүний цифрүүдийн нийлбэр 1+9+7=17 тоогоор, дараа нь 1+7=8 тоогоор солино.
Даалгавар:
a-аас b хүртэлх бүх тоог дээрх аргаар солиход үүсэх тоонуудын нийлбэр олно уу.
Оролт:
Эхний мөрөнд даалгаврын тоо N (1 ≤ N ≤ 100) өгөгдөнө.
Дараагийн N мөр тус бүрд даалгаврын параметр болох a ба b (1 ≤ a ≤ b ≤ 260) натурал тоонууд хоосон зайгаар тусгаарлагдан өгөгдөнө.
Гаралт:
N даалгавар бүрийн хариуг мөр бүрээр гаргана. Хэвлэх дараалал нь [a, b] завсрын тоо бүрийн өсөх дараалалтай тохирч байх ёстой.
Оноо:
Нийт 20 онооны тестийн тохиолдлуудад асуулт тус бүрд 1 ≤ a ≤ b ≤ 9.
Нийт 60 оноо бүхий тестийн тохиолдлуудад b - a ≤ 1000.
Үлдсэн 20 оноо бүхий тестийн тохиолдлуудад b - a > 1000.
Жишээ:
Оролт |
Гаралт |
1 1 5 |
15 |
2 9 13 44 45 |
19 17 |
1 1998 2018 |
102 |
Тайлбар: 2-р жишээний тохиолдолд
1-р даалгавар: 9, 10, 11, 12, 13 гэсэн 5 тоог 9, 1 + 0 = 1, 1 + 1 = 2, 1 + 2 = 3, 1 + 3 = 4 гэсэн тоонуудаар солино. Ийнхүү 9 + 1 + 2 + 3 + 4 = 19 болно.
2-р даалгавар: 44, 45 гэсэн 2 тоог 4 + 4 = 8, 4 + 5 = 9 гэсэн тоонуудаар солино. Ийнхүү 8 + 9 = 17 болно.
Нэмсэн: | munkhbat |
Огноо: | 2021-03-27 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: NCSHARP JULIA PYPY3 |