Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
MMZOB05C - Хүснэгтийг хуваах |
Тэгш өнцөгт хүснэгтийн (мөрийн тоо n, баганы тоо m) бүх нүдийг 1-ээс n*m хүртэлх тоогоор дүүргэжээ. Мөрийн дугаарыг r, баганы дугаарыг c-ээр тэмдэглээд (r,c) нүдэнд (r —1)*m + c тоог онооно. Мөрийг дээрээс доош, баганыг зүүнээс баруун тийш 1-ээс эхэлж дугаарлана.
Даалгавар. Элементүүдийн нийлбэрийн ялгавар хамгийн бага байхаар мөр (Зураг 1) эсвэл баганы (Зураг 2) дагуу салгаж хоёр хүснэгт үүсгэ.
Зураг 1. Мөрийн дагуу салгах
Хуваавал
--------------------
Зураг 2. Баганы дагуу салгах
Хуваавал
----------
Оролт. Эхний мөрөнд өгөгдлийн тоо t (1 ≤ t ≤ 105 ), дараагийн t ширхэг мөрөнд n ба m (1 ≤ n ≤ 109 , 1 ≤ m ≤ 109 ) тоонууд өгөгдөнө.
Гаралт. Хэрэв хүснэгтийг мөрийн дагуу салгасан бол “H” тэмдэгт ба дээгүүр нь салгасан мөрийн дугаар, баганы дагуу салгасан бол “V” тэмдэгт ба урдуур нь салгасан баганы дугаарыг t ширхэг мөрөнд бичнэ. Хэдэн хэдэн боломж байвал баганы дагуу, бага дугаарыг гаргана.
Үнэлгээ
Нийт тестийн
- 20 хувь нь t = 1, 1 ≤ n,m ≤ 100,
- 15 хувь нь t = 1, 1 ≤ n,m ≤ 2 000,
- 15 хувь нь t = 1, 1 ≤ n,m ≤ 107,
- 15 хувь нь 1 ≤ t ≤ 1 000, 1 ≤ n*m ≤ 10 000,
- 15 хувь нь 1 ≤ t ≤ 100 000, n = 1, 1 ≤ m ≤ 109,
- 20 хувь нь 1 ≤ t ≤ 100 000, 1 ≤ n,m ≤ 109
байна.
Жишээ
Оролт Гаралт
5 V 3
1 3 V 5
4 7 V 8
1 10 Н 3
3 3 V 4
3 5
Нэмсэн: | munkhbat |
Огноо: | 2021-04-02 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: NCSHARP JULIA PYPY3 |