Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
MMZOB05A - Метро байгуулах |
Хотод 3 шинэ метроны шугам (шулуун зам) байгуулагджээ. I шугам x (1,2,3,…,x дугаартай) ширхэг, II шугам y (1,2,3,…,y дугаартай) ширхэг, III шугам z (1,2,3,…,z дугаартай) ширхэг өртөөтэй (зогсоол). Шугам бүр нөгөө шугамтайгаа нэг нэг өртөөгөөр огтлолцоно. I шугам II шугамтай a дугаартай, III шугамтай a+1 дугаартай өртөөгөөр, II шугам I шугамтай b+1 дугаартай, III шугамтай b дугаартай өртөөгөөр, III шугам I шугамтай c дугаартай, II шугамтай c+1 дугаартай өртөөгөөр тус тус огтлолцоно. I шугамын бага дугаартай өртөө II шугамын их дугаартай өртөөтэй, их нь III шугамын бага дугаартай өртөөтэй огтлолцоно.
Зорчигчийн нэг шугамын өртөө хооронд явах хугацаа ижил, харин I шугамын өртөө хооронд явах хугацаа t1, II шугамын өртөө хооронд явах хугацаа t2, III шугамын өртөө хооронд явах хугацаа t3, нэг шугамаас нөгөө шугамд шилжин суух хугацаа d болно. Зорчигч зөвхөн шугамын огтлолцсон өртөөгөөр шилжин суух боломжтой.
Даалгавар. Зорчигчийн нэг өртөөнөөс (k-р шугамын i-р өртөө)
нөгөө өртөө (l-р шугамын j-р өртөө) хүрэх хамгийн бага хугацааг тооцоол.
Оролт. Оролтын өгөгдлийн
Эхний мөрөнд x, y, z (2 ≤ x,y,z ≤ 109)
Хоёрдугаар мөрөнд a, b, c (1 ≤ a < x; 1 ≤ b < y;1 ≤ c < z)
Гуравдугаар мөрөнд t1, t2, t3, d (1 ≤ t1,t2,t3,d ≤ 109)
Дөрөвдүгээр мөрөнд к, i, l , j (1 ≤ к, l ≤ 3; 1≤ i, j≤ x,y,z) зэрэг натурал тоонууд тус тус өгөгдөнө.
Гаралт. Зорчигчийн явах хамгийн бага хугацааг илэхийлэх нэг натурал тоо байрлана.
Жишээ
Оролт |
Гаралт |
4 4 4 2 2 2 1 1 1 1 1 1 2 1 |
4 |
4 4 4 2 2 2 1 10 1 1 1 1 3 4 |
5 |
4 4 4 2 2 2 1 1 1 1 1 1 1 4 |
3 |
2-р жишээний тайлбар. 1-р шугамын 1-р өртөө 1-р шугамын 2-р өртөө 1-р шугамын 3-р өртөө 3-р шугамын 2-р өртөө 3-р шугамын 3-р өртөө 3-р шугамын 4-р өртөө
2-р шугамын өртөө хооронд явах хугацаа учир энэ шугам руу шилжихгүй.
Нэмсэн: | munkhbat |
Огноо: | 2021-04-02 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: NCSHARP JULIA PYPY3 |