Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
MMZOB03B - Покер |
Хялбарчилсан покерын тоглолт явагдаж байгаа. Уг покерт тусгай хөзрийг ашиглана. Хөзрүүд дээр 1-ээс n хүртлэх тоог бичсэн байна. Тоо бүрийн хувьд уг тоотой хөзөр хязгааргүй олон байна.
Хялбарчилсан покерт зөвхөн стрэйт гэсэн ганц хослолыг ашигладаг. Энэ нь i,i+1,…,i+m−1 гэсэн дараалсан m тоо бүхий хөзрүүд юм. Тоглоомын дүрмээр тоглогч бүрийн гарт s тооны хөзөр байх ба ширээн дээр m тооны хөзрийг дэлгэн тавьсан байна. Тоглогч бүр өөрийн харж буй s+m тооны хөзрөөс стрэйт үүсгэх m тооны хөзрийг сонгохыг оролдоно.
Та тэмцээн дээр ажиглагчаар оролцож байгаа тул зөвхөн ширээн дээр байгаа хөзрүүдийг л харж байгаа. Танд тоглогчдод хэдэн ялгаатай стрэйт үүсч болох нь сонирхолтой байгаа. Хоёр стрэйтийн хувьд ялгаатай хөзрөөс эхэлж байвал буюу өөрөөр хэлбэл дээр бичсэн тодорхойлолтын i тоогоороо ялгаатай бол тэдгээрийг ялгаатай стрэйтүүд гэнэ.
Оролт:
Эхний мөрөнд n,m,s тоонууд өгөгдөх ба тэдгээр нь харгалзан хөзөр дээр байх хамгийн их тоо, ширээн дээр байгаа хөзрийн тоо болон гарт байх хөзрийн тоо болно (1≤n≤109;1≤s<m≤105).
Хоёр дахь мөрөнд 1-ээс n хүртлэх завсраас утгаа авах m ширхэг тоо байх ба тэдгээр нь ширээн дээр байх хөзрүүдийн утгууд болно.
Гаралт:
Тоглогчдод гарч болох боломжит стрэйтүүдийн тоог хэвлэнэ.
Жишээ:
оролт |
гаралт |
12 5 3 11 4 7 5 6 |
7 |
12 7 3 4 4 4 4 4 4 4 |
0 |
Тайлбар:
Эхний жишээний хувьд 1, 2, 3, 4, 5, 6, 7 – гоос эхэлсэн стрэйтүүд байна.
Нэмсэн: | munkhbat |
Огноо: | 2021-03-27 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: NCSHARP JULIA PYPY3 |