Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
MMZOB03A - Анхны тоон хүснэгт |
Эхний элемент нь x1, сүүлийн элемент нь x2 байх, мөн хөрш хоёр элемент бүрийн абсолют зөрүү нь анхны тоо байх, анхны тоон элементүүд бүхий хүснэгт зохиогоорой.
Тэмдэглэл: Анхны тоо гэдэг нь 1-ээс их эерэг бүхэл тоо бөгөөд зөвхөн 1 болон өөртөө хуваагддаг.
Оролтын Анхны тоон хүснэгтөгөгдлийн Анхны тоон хүснэгтхэлбэр:
Хоёр анхны тоо x1, x2 (2 ≤ x1, x2 ≤ 1014, x1 ≠ x2) нэг мөрөнд зайгаар тусгаарлагдан өгөгдөнө.
Гаралтын Анхны тоон хүснэгтөгөгдлийн Анхны тоон хүснэгтхэлбэр:
Хэрэв бодлогын нөхцөлд тохирох хүснэгт зохиох боломжтой бол эхний мөрөнд хүснэгтийн элементийн тоог, хоёр дахь мөрөнд түүний элементүүдийг хоосон зайгаар тусгаарлан гаргаарай. Хүснэгтийн хэмжээ 30-аас ихгүй, түүний элементүүд 1015-с ихгүй байна. Хэрэв олон зөв шийдэл байгаа бол тэдгээрийн аль нэгийг нь гаргана уу.
Хэрэв бодлогын нөхцөлд тохирох хүснэгт зохиох боломжгүй бол нэг мөрөнд -1 утгыг гаргана.
Үнэлгээ:
Нийт 20 оноотой тестийн тохиолдлуудад хэрэв шийдэл байгаа бол үүссэн хүснэгт 3-аас ихгүй элементтэй, түүний элементүүд 1000-аас ихгүй байхаар гарна. Мөн 40 оноотой тестийн тохиолдлуудад 2 ≤ x1, x2 ≤ 1000 байх болно.
Жишээ: Анхны тоон хүснэгт
Оролт |
Гаралт |
Тайлбар |
13 11 |
2 13 11 |
13-11=2 анхны тоо |
37 11 |
-1 |
Энэ тохиолдолд боломжгүй |
2 17 |
3 2 19 17 |
19-2=17 анхны тоо, 19-17=2 анхны тоо |
Нэмсэн: | munkhbat |
Огноо: | 2021-03-27 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: NCSHARP JULIA PYPY3 |