Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
MMZO01D - Байршил хөдөлгөөний хүснэгт |
Улсын онцгой комиссоос иргэдийн байршил хөдөлгөөнийг тодорхойлохын тулд байгууллага бүрд QR код байршуулж ebarimt программаар бүртгэлжүүлж байгаа билээ. Текст файлд 24 цагийн хугацаанд бүх байгууллагуудаар орж үйлчлүүлсэн хүмүүсийн мэдээлэл өгөгдсөн байна.
Даалгавар:
Байгууллагуудын жагсаалтыг үйлчлүүлсэн хүмүүсийн тоогоор буурах эрэмбээр гаргаж харуулаарай.
Оролтын өгөгдлийн хэлбэр:
Оролт нь нийт QR код уншилтын тоотой тэнцүү мөрөөс тогтох ба мөр бүрд нэг уншилтын мэдээлэл буюу тухайн хүний нэр, овог, регистр, утас, орсон байгууллагын товч нэр, орсон огноо цаг гэсэн өгөгдлүүд unicode текстээр таслал тэмдэгтээр тусгаарлагдан өгөгдөнө.
Гаралтын өгөгдлийн хэлбэр:
Гаралт нь байгууллагын тоотой тэнцүү мөртэй байх ба мөр бүрд байгууллагын товч нэр, үйлчлүүлсэн хүний тоо зайгаар тусгаарлагдан хэвлэгдэнэ. Тухайн байгууллагаар үйлчлүүлсэн хүмүүсийн давхцалыг арилган тоолно. Өөрөөр хэлбэл 1 хүн 1 байгууллагад олон удаа орсон бол 1 гэж тоолно. Хэрэв зарим байгууллагын үйлчлүүлэгчийн тоо ижил бол товч нэрийн цагаан толгойн өсөх дарааллаар гаргана.
Хязгаарлалтууд:
Хугацааны хязгаар: 1 секунд
Санах ойн хязгаар: 32 мегабайт
Оролтын мөрийн тоо: N<=107
Байгууллагын тоо: M<=103
Жишээ
Оролт
Болдбаяр,Тогтох,ОЗ79041216,99044079,Emart,2021-01-21 10:53:14
Батжаргал,Болор,УС70121617,95013072,Номин,2021-01-21 11:51:16
Болдбаяр,Тогтох,ОЗ79041216,99044079,Emart,2021-01-21 13:43:54
Батжаргал,Болор,УС70121617,95013072,Emart,2021-01-21 13:15:41
Уртнасан,Гантогтох,ИП70121617,99007012,УБИД,2021-01-21 13:15:41
Гаралт
Emart 2
Номин 1
УБИД 1
Нэмсэн: | munkhbat |
Огноо: | 2021-03-22 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: NCSHARP JULIA PYPY3 |