Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
D19TA - Хичээлийн цаг |
Сургуулийн хичээлийн цагийн хуваарилалт гаргахад туслаарай.
Оролт:
Эхний мөрөнд тухайн өдрийн хичээл эхлэх цаг /t_start/ болох 2 натурал тоо нэг мөрөнд зайгаар тусгаарлагдан өгөгдөнө.
2-р мөрөнд 1 цагийн хичээлийн үргэлжлэх хугацаа /t_continue/болох 2 натурал тоо зайгаар тусгаарлагдан өгөгдөнө.
3-р мөрөнд завсарлагааны үргэлжлэх хугацаа / t_break / болох 2 натурал тоо зайгаар тусгаарлагдан өгөгдөнө.
4-р мөрөнд их завсарлагааны үргэлжлэх хугацаа /t_lunch/ болох 2 натурал тоо зайгаар тусгаарлагдан өгөгдөнө.
5-р мөрөнд тухайн өдөр хэдэн цагийн хичээл орохыг илэрхийлэх 1 / N / натурал тоо өгөгдөнө.
6-р мөрөнд хэддүгээр цагийн дараа их завсарлагаатай болохыг илэрхийлэх 1 / M / натурал тоо өгөгдөнө.
Энд цаг болон үргэлжлэх хугацаа нь (цаг, минут) гэсэн эрэмбэтэй 2 натурал тоогоор илэрхийлэгдэнэ.
Гаралт:
1-р мөрөнд 1-р цагийн хичээлийн эхлэх дуусах цаг болох 4 натурал тоо, гэх мэтээр N-р мөрөнд N-р цагийн хичээлийн эхлэх дуусах цаг болох 4 натурал тоо тус тус зайгаар тусгаарлагдан хэвлэгдэнэ.
Жишээ оролт:
8 40
1 30
0 10
0 30
6
3
Жишээ гаралт:
8 40 10 10
10 20 11 50
12 0 13 30
14 0 15 30
15 40 17 10
17 20 18 50
Хязгаарлалт:
Хугацаа: 1 сек
2<=N<=15, 2<=M<=10
Минут, цагийг илэрхийлэх утгын хязгаар:
t_start ба t_continue нь цаг ба минутаар өгөгдөнө. 0<=минут<60 , 0<=цаг<24
Харин t_break, t_lunch минутаар өгөгдөнө. Өөрөөр хэлбэл, цаг нь ямагт 0 байна.
5<= t_break<=20
20<= t_lunch<=30
Нэмсэн: | munkhbat |
Огноо: | 2019-04-11 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: NCSHARP JULIA PYPY3 |