Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
AO1202 - Huffman |
Тэмдэгт мөрийн тэмдэгт бүрийг 0 ба 1 цифрүүдийн ялгаатай дарааллаар сольж хэмжээг нь багасгаж кодлох аргыг Хаффманы кодчилол гэж нэрлэдэг.
Гэхдээ кодлохдоо нэг тэмдэгтийг кодолсон дараалал өөр ямар ч дарааллын эхлэлийн хэсэг байж болохгүй.
Ингээд кодолж байгаа текстээ үсгийн дарааллаар нь залгана. Жишээ нь
Хэрэв e=001, t=01, x=000 гэж кодолсон бол text=0100100001 болно.
Таны даалгавар бол латин цагаан толгойн хэд хэдэн тэмдэгтийн код өгөгдсөнөөр 0 ба 1–ээс тогтсон дараалал ямар үг болохыг олох явдал юм.
Оролт: Эхний мөрөнд n тоо, дараагийн n ширхэг мөрөнд тэмдэгт ба түүнийг кодолсон 30-аас хэтрэхгүй урттай дараалал нэг зайтай өгөгдөнө. Сүүлийн мөрөнд 1000-аас хэтрэхгүй кодлогдсон дараалал байна.
Гаралт: Нэг тэмдэгт мөр байна.
Жишээ1
Оролт:
4
h 001
e 01
l 000
o 111
00101000000111
Гаралт:
hello
Жишээ2
Оролт:
6
i 010
x 011
e 00
f 101
o 110
r 111
10101011100101110011
Гаралт:
firefox
Нэмсэн: | munkhbat |
Огноо: | 2017-04-04 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: NCSHARP JULIA PYPY3 |