Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
AO1201 - Дугуй ширээ |
Нэгэн гэмт бүлэглэлийн гишүүд дув дугуй ширээг тойрон суугаад хуралддаг.
Нэг хурлын дараа уг бүлэглэлийн толгойлогч тамхины саваа сандал дээрээ орхижээ. Жеймс Бондод тэр тамхины савыг олж ирэх даалгавар өгсөн. Саван дээр толгойлогчийн хурууны хээ маш тод гарсан байгаа. Дугуйлангийн толгойлогч хурлын үед байн байн баруун талын эсвэл зүүн талын хүнтэйгээ байраа сольж байсан.
Бүлэглэлийн гишүүдийн тоо нь n ба толгойлогч хурлын үед яг k удаа байраа сольсон гэвэл Бондын тамхины хайрцаг хайх үедээ шалгах ёстой сандлын нийт тоог олно уу.
Оролт: Гишүүдийн тоо болох n ба толгойлогчийн байраа сольсон тоо болох k бүхэл тоонууд өгөгдөнө (3 ≤ n ≤ 109, 0 ≤ k ≤ 109).
Гаралт: Хурлын эцэст толгойлогчийн сууж байсан байж болох сандлуудын нийт тоо.
Жишээ1
Оролт:
6 2
Гаралт:
3
Жишээ2
Оролт:
3 3
Гаралт:
3
Тайлбар:
Эхний жишээн дээр толгойлогч хоёр удаа байраа сольсноор нэг бол анхны байран дээрээ буцаж ирнэ, эсвэл анхны байрлалаас 2 байрын зайтай байгаа хоёр сандлын аль нэгэн дээр очно.
Хоёр дахь жишээн дээр толгойлогч бүх сандал дээр очсон байх боломжтой.
Нэмсэн: | munkhbat |
Огноо: | 2017-04-04 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: NCSHARP JULIA PYPY3 |