Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
A201810C - Робот |
Нэг тест дээр биелэх хугацаа: 1 сек
Ашиглах санах ой: 1 мб
Технологийн олимпиадад сурагчид робот бүтээн оролцож байна. Робот нь 20x20 см хэмжээтэй квадрат нүднүүдээс тогтсон урт туузан дээр урагшаа хойшоо нэг нэг нүдээр шилжиж явах ёстой. Робот 3 команд биелүүлнэ. Урагшаа явах командыг F, хойшоо явах (ухрах) командыг B, зогсох командыг S-ээр тэмдэглэе. Робот өгсөн командуудын дарааллаар шилжилт хийнэ.
Даалгавар: Командуудын дарааллаар робот хэчнээн ялгаатай нүдэн дээр очсоныг тооцоолох программ зохио.
Оролт: Командуудын жагсаалт болох F,S,B үсгүүдийн дараалал өгөгдөнө. Командын тоо 10000-ээс хэтрэхгүй.
Гаралт: Роботын очсон ялгаатай нүдний тоо болох нэг тоо
Жишээ:
Оролт 1:
FFSFFBFF
Гаралт 1:
6
Оролт 2:
BB
Гаралт 2:
3
Нэмсэн: | munkhbat |
Огноо: | 2018-03-27 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: NCSHARP JULIA PYPY3 |
hide comments