Бодолт илгээх | Бүх бодолтууд | Шилдэг бодолтууд | Жагсаалт руу буцах |
A1910B - Муж |
Судлаачид N, M хэмжээтэй тэгш өнцөгт хавтгай биет олжээ. Биетийг нэгж талтай квадратад хувааж, нэгж квадрат бүрд түүний шинж чанарыг илэрхийлэх утга оноов. Сонирхолтой нь нэгж квадрат бүрийн утга 1-ээс min(N, M) утгаас хэтрэхгүй байв. Тэгвэл уг тэгш өнцөгтөөс мөр ба багана бүрдээ 1-ээс min(N, M) хүртэлх бүх утгыг нэг нэг удаа агуулдаг квадрат муж олдох эсэхийг тодорхойлж өгнө үү.
Оролт: Эхний мөрөнд N ба M тоо сул зайгаар тусгаарлагдан өгөгдөнө. Дараагийн N мөр бүрд сул зайгаар тусгаарлагдсан M ширхэг тоог агуулах ба утга нь 1-ээс min(N, M)ийн хооронд байна.
Хязгаарлалт: 2<=N, M<=1000
Гаралт: Олдох бол мужийн эхлэлийн элементийн дугаар болох хос тоог агуулна. Тийм муж олдохгүй бол -1 утгыг хэвлэнэ. Олон шийдтэй бол хамгийн эхэнд байрлаж буйг авна.
Жишээ:
Оролт:
3 5
1 1 2 3 3
2 2 3 1 2
3 3 1 2 1Гаралт:
1 2
Тайлбар: 1 дүгээр мөрийн 2 дугаар элементээс эхлэн 1-ээс 3 хүртэлх тоог агуулсан 3х3 квадрат олдоно.
Оролт:
3 6
1 2 2 3 1 1
2 2 1 2 3 1
1 2 3 1 3 3Гаралт:
-1
Тайлбар:
1 2
2 1 эсвэл
2 1
1 2 квадрат олдохгүй.
Нэмсэн: | munkhbat |
Огноо: | 2019-04-11 |
Хугацааны хязгаарлалт: | 1s |
Эх кодын хэмжээний хязгаарлалт: | 50000B |
Memory limit: | 1536MB |
Cluster: | Cube (Intel G860) |
Програмчлалын хэлүүд: | Бүгд дараах хэлүүдээс бусад: NCSHARP JULIA PYPY3 |